loader
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

"НӨАТ-ын сугалааны тохирлыг өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос телевизээр сугалааны тохирлыг нэвтрүүлэхийг хориглоогүй байна.

Энэ удаагийн тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамаарна. 

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожно. 

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тохиролд системд бүртгэгдсэн 36,662,995 баримтаас 37,203 азтан тодорсон билээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт авч байна

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг хүсэгчид холбогдох хууль, журам, стандарттай танилцаж, энэ төрлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтээ 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн

Согтуугаар машин жолоодсон 130 зөрчил илэрчээ

Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод" хяналт шалгалтыг энэ сарын 17-18-ныг шилжих шөнө зохион байгуулсан байна. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул,

Хүүхэд хамгааллын цогц төслийг гурван жилийн хугацаанд 14 сургуульд хэрэгжүүлнэ

Хүүхдийг Ивээх Сангаас "Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийг эхлүүллээ.Хүүхэд хамгааллын энэхүү цогц төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төсөлд Хан-Уул, Баянгол, Чингэлтэ