loader
"Амар хялбар аргаар МӨНГӨ өсгөж өгнө" гэсэн аливаа үйлдэлд итгэхгүй байхыг анхааруулж байна

"Амар хялбар аргаар МӨНГӨ өсгөж өгнө" гэсэн аливаа үйлдэлд итгэхгүй байхыг анхааруулж байна

Загвар өмсөгч О.Билгүүн өөрийн цахим хуудсаараа 450 ам.доллар оруулаад 4-5 хоногийн дотор 2,000 ам.доллар болгож авах боломжтой хэмээн нэгэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байна.

Тодруулбал, түүний сурталчилсан хөрөнгө оруулалтыг понзи буюу хөрөнгө оруулалтын луйврын систем байж болзошгүй гэж зарим иргэн үзэж, О.Билгүүнийг дагагч нараа ийм зүйлд уруу татаж байна хэмээн шүүмжилж байгаа юм.

Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас дээрх хөрөнгө оруулалттай холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэдгийг тодруулан мэдээлэв.

Гэхдээ иргэд ямар нэг байдлаар амар хялбар аргаар мөнгө өсгөж өгнө гэсэн үйлдэлд итгэх болохгүй гэдгийг санууллаа.

Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Энхзаяагаас тодруулахад “Цагдаагийн  байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 31,320 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 10,300 нь буюу 32.8 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 97.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт бүртгэгдсэн залилах гэмт хэргээс 8,056 нь буюу 88.2 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байгаа юм.

Бид энэ төрлийн гэмт хэргийг судалж үзэхэд, иргэд санхүүгийн болон цахим хэрэглээний мэдлэг дутмаг, гэнэн итгэмтгий байдлаас шалтгаалан гэмт этгээдэд мөнгө шилжүүлж залилуулж хохирсон тохиолдол хамгийн их байна.

Иргэд амар хялбар аргаар мөнгө олох бодлоор хандаж, мөнгөө өгөх төдий л тэр нь өдөр өдрөөр өсөх юм шиг санаж байна. Гэтэл ийм төрлийн гэмт хэрэг нь бусдын мөнгийг авч, арилжаанд оруулан тэр мөнгөнөөсөө тодорхой хэмжээний мөнгийг хэсэг хугацааны дараа өгөөд байгаа мэт боловч тухайн ашиг нь бусдын мөнгө гэж харж болохоор зүйл.

Тухайлбал, гурван хүн элсэн орлоо гэхэд гурав дахь хүнийх нь оруулсан мөнгөний тодорхой хувийг эхнийх нь хүн авах шатлалаар үйлдэгддэг. Тиймээс иргэд амар хялбар аргаар мөнгө өсгөж өгнө гэсэн үйлдэлд хэзээ ч итгэж болохгүй гэдгийг сануулъя.

Залилан төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх нь иргэний өөрийнх нь үүрэг хариуцлага. Иргэд энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх боломж байгаа учраас хэн рүү ямар мөнгө шилжүүлэх вэ гэдэг дээр хариуцлагатай хандах ёстой" хэмээн зөвлөлөө.

Үргэлжлүүлэн "Цагдаагийн байгууллага 2020 оноос эхлэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ятгах тусам нягтал арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулсан. Энэ жил UNSEND буюу “Бүү шилжүүл” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Залилах гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа ч энэ төрлийн гэмт хэргийн гаралт хүссэн үр дүнд хүрч буурахгүй байгаа тул ийм арга хэмжээг дахин дахин хэрэгжүүлэх шаардлага бий.

Койнтой холбоотой асуудлыг зохион байгуулалттай, цаашлаад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгадаг.

Харин ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд койн авч залилуулсан гэх асуудал ирээгүй" гэдгийг нэмж хэллээ.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

С.Амарсайхан: Автомашины хаягдал баттерейг дахин боловсруулахад “Тоёота моторс” корпораци анхаарал хандуулах цаг болсон

Шадар сайд С.Амарсайхан "Тоёота сэйлс Монголиа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ясуо Оучиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.Дэлхий нийтээрээ хосолсон хөдөлгүүрт буюу hybrid авт

Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 10

ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХОЁР нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ

ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХОЁР нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ. Үүнд: Хүний Хөхөнцөр Вирусийн 28 хэв шинж (өндөр эрсдэлт-19, бага эрсдэлт-9), БЗХӨ-ний үндсэн долоон үүсгэгч /Trichmonas vag