loader
Стэнфордын судлаачид шувуу шиг өдтэй дрон бүтээжээ

Стэнфордын судлаачид шувуу шиг өдтэй дрон бүтээжээ

Нисэх онгоц бүтээсэн цагаасаа эхлэн хүн төрөлхтөн шувуу шиг хурдан, хөнгөн, уян хатан нисдэг биет зохион бүтээх мөрөөдөлтэй болсон юм.

Энэ мөрөөдөлд хүрэхэд ойрхон болсныг өчигдөр АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид зарлажээ.

Тэд тагтааны далавчны бүтэц, ажиллагааг судалсны үндсэн дээр 40 ширхэг өд бүхий “PigeonBot” радио удирдлагатай дроныг зохион бүтээсэн байна.

“Нисэх онгоц зохион бүтээгчид, материалын инженерүүд одоо шувууных шиг далавчтай нисдэг биет бүтээх талаар бодож эхлэх хэрэгтэй боллоо” гэж Стэнфордын механик инженерийн профессор Дэвид Лентинк мэдэгджээ.

Түүний удирдсан төслийн тайлан өчигдөр “Science and Science Robotics” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Үлэг гүрвэлээс эхлээд дэлхий дээр амьдарч байгаа дөрвөн хөлт амьтан бүр таван хуруутай байдаг. Тэдгээр нь хувьслын явцад гар, сарвуу, туурай, далавч болж хувирчээ. Өнөөдрийн шувуудад гурван хуруу далавчинд нь үлдсэн байдаг гэнэ. Стэнфордын судлаачид эдгээр үлдсэн хуруунууд нь нисэхэд ямар үүрэгтэй оролцдогийг нарийвчлан судалсны үр дүнд шувуу шиг нисдэг дрон бүтээсэн юм байна.

Эх сурвалж: AFP

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Израилд тав хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрчээ

Израилын Эрүүл мэндийн яам “Pfizer”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинд зургаан сартайгаас таван настай хүүхдүүдийг хамруулахыг зөвшөөрсөн талаараа лхагва гарагт мэдэгджээ.Өнгөрсөн сард АНУ-ын

Коронавирусийн BA5 вирус өргөн тархаж байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй БШУЯ-ныхан танилцлаа.Сүүлийн өдрүүдэд манай улсад коронавирусийн BA5 ви

КОВИДООР ӨВЧИЛСӨН 12 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 12 тохиолдол шинээр батлагджээ.