loader
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМБ-уудын удирдлагатай шуурхай хурал хийлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМБ-уудын удирдлагатай шуурхай хурал хийлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ээлжит шуурхай хуралдааныг хийж, үүрэг чиглэл өглөө. 

Шуурхай хуралдаанаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын дэлхий дахины болон дотоодын  нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийв.

Танилцуулгатай уялдуулж С.Энхболд сайд, коронавируст халдварын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаа учраас эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж, үүрэг өгөв. Мөн эмнэлгүүдийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийв.





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Яармагийн замын засвар эхэлж ачаалал ихэсжээ

Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу зам засварын ажил эхэлсэнтэй холбоотой зарим байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлаад байн

Шинэ жилийн догдлол дулааныг мэдрүүлэх "7 анимейшн"

Шинэ он гарахад хэдхэн долоо хоног үлджээ. Гадаа цас зөөлөн бударсан, жилийн хамгийн намуухан бөгөөд догдлолоор дүүрэн энэ л үед ид шид, халуун дулааныг мэдрүүлэх үе үеийн шилдэг анимейшнүүдээс үзэж с

Гашуунсухайт боомтоор бүртгэлгүй нүүрс гаргасан талаар шүгэл үлээснийг шалгахад нэг ээлжийн бүх алба хаагч хамтарсан нь тогтоогджээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ талаар эргээд мэдээлэх болно.Нэг иргэн өнгөрсөн наймдугаар сард Гашуунсуха