loader
Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг энэ онд багтаж МҮИС болгон өөрчилнө

Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг энэ онд багтаж МҮИС болгон өөрчилнө

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчлөх талаар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС 80 жилийн хугацаанд бичиж үлдээсэн байна.

1992 онд Монгол Улсын Ардын их хурлын тогтоолоор Монгол Улсын Үндэсний их сургууль хэмээх нэр МУИС-д олгогдсон. Иймээс МҮИС гэх нэр бол МУИС-ийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн туршлагаар бичсэн түүх юм. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр, хэн нэгэн этгээдэд МҮИС гэх нэрийг өмчлүүлж, ашиглуулж болохгүй. Тэгвэл гэмт хэрэг болно.

Тийм учраас өнөөдрийн хурлаар МҮИС гэх нэр МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарлаа. Энэ талаарх маргаан олон жил үргэлжилсэн. Хамгийн сүүлд оюуны өмчийн маргаанд МУИС ялсан. Тиймээс МҮИС гэх нэр МУИС-д хадгалагдах эрхзүйн орчин бүрдэж байна” гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөвсгөл аймгийн Ханх сум орчим 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 километрийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.Газар хөдлөлт өглөөний 10.17 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.Ха

АНУ-д инфляц 9% давахад шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлжээ

6-р сард АНУ-ын инфляцын түвшин 9.1 хувь хүрсэн нь шинжээчдийн хүлээлтийг давлаа. Мөн 1981 оны 11 дүгээр сараас хойших хамгйн өндөр түвшин юм.Үнийн өсөлт ийнхүү өндөр байхад шатахуун,

Халтиргаанаас үүдэж хоногт 230 хүн ГССҮТ-д ирж байна

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын зам талбай хэт мөстсөнөөс болж иргэд унаж бэртэх, зам тээврийн осол гарах нь ихэсжээ. Бид энэ талаар ГССҮТ-өөс тодрууллаа.-Танайхаас өдөрт хэдэн хүн эмнэлгийн тусламж