loader
УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНД ХОВД АЙМГИЙН ХАРВААЧ Б.МӨНХЗОРИГ ТҮРҮҮЛЛЭЭ

УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНД ХОВД АЙМГИЙН ХАРВААЧ Б.МӨНХЗОРИГ ТҮРҮҮЛЛЭЭ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн. 

Урианхай сурын харваанд 330 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор улсын мэргэн цолны болзол хангаж, төмөр хүлгийн эзэн боллоо. Дэд байрт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул “Алдар” спорт хороо “Алдар жем” багийн харваач Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл 24 оноогоор, гутгаар байрт Ховд аймгийн харваач Монгол Улсын мэргэн Э.Хосбаяр 24 оноогоор тус тус шалгарлаа.

Харин дөрөвдүгээр байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Х.Бямбажав 23 оноогоор, тавдугаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын Уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Баттулга 23 оноогоор тус тус эзэллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шинэ жилийн догдлол дулааныг мэдрүүлэх "7 анимейшн"

Шинэ он гарахад хэдхэн долоо хоног үлджээ. Гадаа цас зөөлөн бударсан, жилийн хамгийн намуухан бөгөөд догдлолоор дүүрэн энэ л үед ид шид, халуун дулааныг мэдрүүлэх үе үеийн шилдэг анимейшнүүдээс үзэж с

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо нэвтрүүлэх зөвлөх багийнхан зөвлөмж ирүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай энэ оны 7 сарын 07-ны өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын

Хүүхдүүдээ ялгаварлан гадуурхах биш томчуудын "ТАНСАГЛАЛЫГ" тана

Монгол улс деполт зарлах уу сэдвийн хүрээнд бусад асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчидтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хүүхдийн мөнгө” олголтын талаарх өөрийн байр суурийг