loader
“Азийн хүүхдүүд 2022” наадмаас Монголын баг 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ

“Азийн хүүхдүүд 2022” наадмаас Монголын баг 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо болж буй "Азийн хүүхдүүд 2022" олон улсын спортын VII наадмын масрестлингийн төрлөөр 70 кг-д Одгэрэлийн Жавхлан, 80 кг-д Соёл-Эрдэнийн Заяа нар хүрэл медаль хүртэж багийн медаийн тоог 8 болгоод байна.

Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчид ур чадвар, хурд хүчээ сорин оролцож байгаа юм.

Монгол Улсаас тус наадамд жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усанд сэлэлт гэсэн спортын 5 төрөлд өрсөлдөж байна.

Монголын өсвөрийн баг тамирчдаас “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадмын медалийн салхийг хагалж жүдо бөхийн 46 кг-д Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-д Ч.Төгөлдөр хүрэл медаль хүртсэн бол самбо бөхийн тэмцээний охидын 47 кг жинд О.Нандин-Эрдэнэ, хөвгүүдийн 49 кг-д Б.Чинхүслэн нар хүрэл медалийн эзэд болсон юм.

Улмаар тус наадмын жүдо бөхийн 70 кг-д Лхагвасүрэнгийн Амар-Энх, масрестлингийн төрлөөр 60 кг жинд Гантөмөрийн Эрдэнэхатан нар медаль хүртэж нийт 1 мөнгө, 5 хүрэлтэй болоод байсан билээ.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов.

Тархины саа саажилттай хүүхдүүдэд хийгддэг мэдрэлийн ризотомия хагалгааг Монгол Улсад хийдэг болно

Тархины саа саажилттай хүүхдүүдэд хийгддэг мэдрэлийн ризотомия хагалгааг Монгол Улсад нутагшуулах, энэхүү хагалгааг хамтран хийх асуудлаар санал солилцох цахим уулзалт өнөөдөр боллоо.Уулзалтад АНУ-ын

Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүвтэр байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:Хур тунадас: Ихэнх ну