loader
Харвардын манлайлагчын хөтөлбөрт залуу эмч нарыг хамруулна

Харвардын манлайлагчын хөтөлбөрт залуу эмч нарыг хамруулна

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд , сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан, тус байгууллагын ус ариун цэврийн байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батнасан нарыг хүлээн авч уулзаж, Улиастай хотод  болсон Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийнхөн оролцсон уулзалтын үр дүнг ярилцлаа .Энэхүү төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажлууд хийгдсэний нэг нь сумын эмнэлгүүдийн ариун цэврийн байгууламж бөгөөд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 20 гаруй сум ариун цэврийн байгууламжтай болоод байна. 
Тэгвэл энэ удаад 21 аймгийн бүх сумдын эмнэлгийг нарны эрчим хүчээр хангах, эко ариун цэврийн байгууламжтай болгох чиглэлд  улам эрчимтэй хамтран ажиллахаар тохирлоо.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн дараа дараагийн цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажилллах  Эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагч манлайлагч нарыг Харвардын хөтөлбөрт хамруулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдсэнээ мэдэгдлээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах оролцогчдын шалгаруулалтыг ил тод байдлаар НҮБ-ын Хүүхдийн сан Эрүүл мэндийн яам хамтран хийх юм.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УГТЭ-ийн Нүдний төрөлжсөн мэргэшлийн баг Хөвсгөлд ажиллаж, 10 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ

Улсын Нэгдсэн Гуравдугаар Эмнэлэг орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж байна.

ЭМЯ-НЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ 29 ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа. Хурлыг Эрүүл мэндийн сайд, ШУТЗ-ийн зөвлөлийн дарга, С.Чинзориг удирдан эрүүл мэндийн салбарт 2023-2025 онд хэрэгжүүлж, гүйцэтгэх шинж

Хоёр сартай хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн ховор тохиолдох гажиг засах мэс засал хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний төрөлхийн гажгийн багийн бүрэлдэхүүн 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр "уушгины венийн бүрэн буруу оролт" оноштой хоёр сартай нярайд мэс заслын эмчилгээг анх