loader
УГТЭ-ийн Нүдний төрөлжсөн мэргэшлийн баг Хөвсгөлд ажиллаж, 10 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ

УГТЭ-ийн Нүдний төрөлжсөн мэргэшлийн баг Хөвсгөлд ажиллаж, 10 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ

Улсын Нэгдсэн Гуравдугаар Эмнэлэг орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж байна.

Энэ удаа тус эмнэлгийн Нүдний мэс заслын эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй төрөлжсөн мэргэшлийн баг есдүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллажээ. 

Ингэхдээ төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан аппарат хэрэгслийн тогтвортой үйл ажиллагааг хангах, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж дадлагажуулсан байна.

Мөн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах, орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг дэмжлэгт удирдлагаар хангах, төрөл хүртээмжийг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд нүдний мэс заслын төрөлжсөн мэргэшлийн хамтарсан үзлэг оношилгоо хийжээ.

Баг бүрэлдэхүүн долоо хоногийн томилолтын хугацаанд нийт 300 орчим иргэнд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгсний дээр зайлшгүй лавлагаа тусламж үйлчилгээ авах шаардлагатай байсан ч тодорхой шалтгааны улмаас төв эмнэлэг рүү эмчилгээнд явах боломжгүй байсан болор цай, зовхины хүнд хэлбэрийн эмгэг болон нүдний мах авахуулах шаардлагатай байсан зэрэг 10 гаруй үйлчлүүлэгчид мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эквадорт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

Эквадорын Гуаяс мужид 30 настай эрэгтэйгээс сармагчны цэцэг өвчин илэрч, уг халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдэгдэв.Уг иргэнд халуурах, бие сулр

Цахилгаан халаагууртай, утас цэнэглэдэг дулаахан автобусны буудал

Энэ тохилог, дулаан автобусны буудал Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Гүнгэрваа худалдааны төвийн урд хот руу явах чиглэлд байрлаж байна. 20 гаруй хүн багтах зай талбайтай, цахи

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг “НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг”-ийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан төлөөлөл хүлээн авч уулзлаа. Дур зоргоор баривчлан саатуулах асуудла