loader
Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхийлөгч Жорж Веллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Мальта Улсын Ерөнхийлөгч Ж.Велла Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Ц.Нарантунгалагийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Мальта улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ж.Велла Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж буйг уламжлахыг хүсээд Монгол, Мальта хоёр улс газарзүйн байршлын хувьд хол оршдог ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗГ: Инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэнэ

Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явц,Гол нэрийн төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн

Орхон голын гүүрнээс машинтайгаа унасан жолоочийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, Шаамар сумын Охиндий багийн Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живжээ.Энэ талаарх дуудлагыг арав

ЗГ: Орон нутагт шилжиж очвол нэг удаа нэг сая төгрөг өгөх зохицуулалтыг Сангийн яам хийж, төсөв дээр тусгана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны дараа Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших ажлыг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдсан талаар мэдээлэл өглөө.