loader
Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НЗД-ын нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан “Хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчид та бүхнийг Монгол Улсад айлчилсанд талархаж байна. Монгол Улс, Вьетнам Улс, тэр дундаа Улаанбаатар, Ханой хотуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд боловсрол, багш солилцоо, мэргэжил дээшлүүлэх зэрэг олон чиглэлд өргөжсөөр байна. Монгол Улсын хүн амын 56 хувь буюу 1.7 сая орчим иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. Түүнчлэн их, дээд сургуулийн 95 хувь, аж ахуйн нэгж байгууллагын 75 хувь нь нийслэлд төвлөрдөг бөгөөд улсын эдийн засгийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ хүрээнд бусад хотуудын адил хотжилтын эхэн үед тулгардаг агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг сорилтуудтай нүүр тулаад явж байна. Мөн Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг учраас өвөл, зуны улиралд температурын зөрүү их гардаг, бүтээн байгуулалтын хугацаа бага байдаг. Иймээс цаашид иргэдэд ээлтэй, ногоон хотыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Улаанбаатар хотыг илүү сайхан хот болгож хөгжүүлэхэд Ханой хоттой аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын салбарт болон хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.  Мөн Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга Фунг Ти Хонг Ха “Улаанбаатар хотын удирдлагууд та бүхэн биднийг халуун дотноор хүлээн авсанд талархаж байна. Улаанбаатар, Ханой хотууд өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Манай хоёр хот ялгаатай атлаа ижил төстэй асуудлуудтай. Тухайлбал, Ханой хот найман сая гаруй хүн амтай, газар нутаг харьцангуй бага бол Улаанбаатар хот гурван сая орчим хүн амтай, газар нутаг томтой. Иймээс агаарын бохирдол, замын түгжрэл, ногоон байгууламжийн чиглэлээр туршлага солилцож, сайн жишгээ хуваалцахад бэлэн байна” гэлээ.


  


                                                                          НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС    

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Ялалт плаза төвд09:00 цагт “Монголын Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-аас “Модлог” цуврал сургалт лекц зохион байгуулна. Үүгээр хөх далан хальс жимсгэний

"Z" үеийнхэнтэй хамтран ажилладаг байгууллагат өгөх хамгийн үнэтэй зөвлөгөө

Ажлын талбар дээр "Z" үеийнхний хэрэгцээг хангасан байхад бусад үеийнхэн ч сэтгэл ханамжтай байх боломжтой.Ойролцоогоор 1997–2012 онд төрсөн Z үеийнхэн ажлын талбар дээр хамгийн их хүч төрж, нөлөөлж э

86309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдээд байна

2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 07.30 цагийн байдлаар 86 309 хүүхдийн хүсэлт E-mongolia системд бүртгэгдээд байна.Үүнээс:2 настай 19893 буюу нийт 2 настай хүүхдийн 54,1 хувь3 настай 2254