loader
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦАСАНД СУУЖ, ШАТАХУУНГҮЙ БОЛСНЫ УЛМААС ТАВАН ХҮҮХЭД ОСГОЖЭЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦАСАНД СУУЖ, ШАТАХУУНГҮЙ БОЛСНЫ УЛМААС ТАВАН ХҮҮХЭД ОСГОЖЭЭ

Өчигдөр /2022.12.12/ шөнө Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Төв аймагт цасанд суусан, машин нь эвдэрсэн зэрэг таван дуудлага ирсний дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сум, Өвөр Жанчивлан орчим 100 иргэн тээвэрлэсэн хоёр автобус цасанд суусан, Багануур дүүргийн Нарийний ам гэх портер, приус-30 машинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэжээ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгаалжээ. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдөр нийслэлд өдөртөө 1 градус дулаан байна

Өнөөдөр нийслэлд өдөртөө 1 градус дулаан байгаа бол маргааш 4, баасан гарагт өдөртөө 7 градус дулаан байна. Амралтын өдрүүдэд бага зэрэг ду дулаарч, 9-10 градус дулаан байна.Энэ сарын 15-наас 19-нийг

Баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь

Цагаан сарын баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас танилцууллаа.Баярын өдрүүдэд Монгол, Хятадын засгийн газрын хоорондын хэлэлцээрт заасны дагуу сар

НЭР ДЭВШИГЧ Х.БАТТУЛГА ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын эсрэг гүтгэлгүүд үргэлжилж байгаа. Түүн рүү чиглэсэн дайралт гүтгэлгүүдэд албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй өнөө