loader
Өмнөд Солонгосын иргэд “юу ч хийлгүй зүгээр суух” чадвараараа өрсөлджээ

Өмнөд Солонгосын иргэд “юу ч хийлгүй зүгээр суух” чадвараараа өрсөлджээ

Өнгөрсөн Ням гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод 100 гаруй хүн “юу ч хийлгүй зүгээр суух” чадвараараа өрсөлджээ.

Энэ нь маш ширүүн өрсөлдөөнтэй нийгэмд амьдардаг хүмүүсийн хувьд бие махбодын том сорилт болдог юм байна.

Арав дахь жилдээ зохион байгуулагдсан “Space-out competition” тэмцээний оролцогчид йогын гудсан дээр 90 минутын турш юу ч хийлгүй, маш тайван суух ёстой юм.

Тэдний зүрхний хэмнэлийг хэмжиж, үзэгчид хамгийн их дэмжиж буй 10 оролцогчдоо санал өгсөн байна.

Үзэгчдээс хамгийн олон санал авсан 10 оролцогчоос зүрхний цохилт нь хамгийн тогтвортой байсан нэг хүн түрүүлжээ.

зураг
 

Энэ жилийн оролцогчдын дунд олимпын хос мөнгөн медальтай тэшүүрчин Квак Юүн Ги байсан юм.

“Би олимпын наадамд таван удаа оролцохдоо 30 жилийн турш огт амарч байгаагүй. Тиймээс би энэ тэмцээнийг оюун санаагаа цэгцэлж, тархиа амраах боломж гэж харсан. Надад яг юу хэрэгтэй байсныг одоо л мэдлээ” гэж 34 настай тэрбээр гуравдугаар байранд орсныхоо дараа ярьжээ.

Энэ жилийн тэмцээнд 4,000 гаруй хүн оролцох хүсэлт ирүүлснээс зохион байгуулагчид 117 хүнийг сонгон өрсөлдүүлсэн юм байна. Тэдний дунд хоёрдугаар ангийн сурагчаас эхлээд 60 гаруй настай ахмад хүртэл байжээ.

“Space-out competition” тэмцээнийг Woopsyang уран бүтээлийн нэртэй зураач эмэгтэй анх мэдрэлийн ядаргаанд ороод байх үедээ санаачилж байсан гэнэ.

“Би юу ч хийхгүй зүгээр суух үедээ ч яагаад айдас түгшүүртэй байдгаа ойлгодоггүй байсан. Тэгээд би над шиг хүмүүс бүгдээрээ нэг газар, нэг цагт юу ч хийлгүй сууж, тайвшрах боломжтой тэмцээн зохиохоор шийдэж байлаа. Энэ тэмцээн зүгээр суух нь цагийн гарз биш, харин бидэнд хамгийн хэрэгтэй цаг болохыг харуулдаг” гэж тэр ярьжээ.

Тэмцээнээ тэр бас нэг төрлийн урлагийн хэлбэр гэж үзэж байна.

Тухайлбал огт хөдлөхгүй суугаа хэсэг хүмүүсийг байнгын хөдөлгөөнтэй завгүй хүмүүстэй харьцуулж харуулах нь “performance art” урлагийн нэг сонирхолтой үзүүлбэр гэж тэр үздэг гэнэ.

2014 онд анх Сөүлд эхэлж байсан “Space-out competition” өнөөдөр олон улсын арга хэмжээ болж, Бээжин, Роттердам, Тайпэй, Хонконг, Токио зэрэг дэлхийн томоохон хотуудад зохион байгуулагддаг болжээ.

зураг
 

Энэ жилийн тэмцээнд олон төрлийн ажил хөдөлмөр эрхэлдэг 35 настай Квон Сү А гэдэг бүсгүй түрүүлж, Август Родины “The Thinker” барималтай цомоор шагнуулсан байна.

“Зүгээр сууж болдоггүй ийм их өрсөлдөөнт амьдралтай манай улсад хүн бүр хэсэгхэн хугацаанд завсарлаж, бие сэтгэлээ амрааж сурах хэрэгтэй гэж би боддог” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ким Кардашиан Диана гүнжийн зүүлтийг дуудлага худалдаагаар 197,453 доллараар авчээ

Ким Кардашиан алдарт Диана гүнжийн номин чулуутай загалмайн зүүлтийг дуудлага худалдаагаар 197,453 доллараар худалдан авлаа.Sotheby's-ээс жил бүр зарладаг "Royal & Noble" дуудлага худалдаагаар Диа

Амралтын өдрүүдийн ЦАГ АГААР

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Харвард: Харь гаригийнхан бидний дунд амьдарч байж магадгүй

Харвардын их сургуулийн "Human flourishing program" хөтөлбөрийн судлаачид харь гаригийн хүмүүс бидний дунд хүн дүрээр амьдарч байж магадгүйг мэдээллээ. Энэхүү сонирхолтой таамаглал нь үл мэдэгдэх агаа