loader
Ким Кардашиан Диана гүнжийн зүүлтийг дуудлага худалдаагаар 197,453 доллараар авчээ

Ким Кардашиан Диана гүнжийн зүүлтийг дуудлага худалдаагаар 197,453 доллараар авчээ

Ким Кардашиан алдарт Диана гүнжийн номин чулуутай загалмайн зүүлтийг дуудлага худалдаагаар 197,453 доллараар худалдан авлаа.

Sotheby's-ээс жил бүр зарладаг "Royal & Noble" дуудлага худалдаагаар Диана гүнжийн зүүдэг байсан алмаазан шигтгээтэй номин чулуун загалмайн зүүлтийг 42 настай Ким Кардашиан худалдан авчээ.

Реалити телевизийн од хосгүй зүүлттэй болсон нь нэр төрийн хэрэг гэж эх сурвалж PEOPLE-д хэлжээ. Ким Кардашиан үнэт эдлэлийн цуглуулгаа нэмэхээр энэхүү худалдан авалтыг хийсэн гэв.


5.25 каратын жинтэй, очир алмаазаар чимэглэсэн загалмайн хэлбэртэй номин чулуугаар чимэглэсэн үнэт эдлэлийг Кардашиан дуудлага худалдаа дуусахаас сүүлийн таван минутын дотор 197,453 доллараар үнэлж, өөрийн болгожээ. Sotheby's-ийн мэдээллээр энэ нь "Дуудлага худалдааны өмнөх мөнгө дүнг хоёр дахин нэмэгдүүлсэн" гэв.



Талийгаач гүнжийн нэгэн цагт хэрэглэж байсан үнэт эдлэлийг Ким авсан нь нэр төрийн хэрэг гэдгээ хэлжээ. Ким урам зориг өгсөн хүчирхэг, алдартай бөгөөд түүхэн эмэгтэйчүүдийн хувцас, эдлэлийг хэрэглэхийг хүсдэг нэгэн.

Кардашиан өмнө нь алдарт жүжигчин бүсгүйн хувцсыг өмсөж бусдын анхаарлыг багагүй татаж байв.  Тодруулбал, 1962 онд тухайн үеийн ерөнхийлөгч Жон Кеннедигийн төрсөн өдрөөр жүжигчин Мэрилин Монрогийн өмсөж байсан болор шигтгээтэй Жан Луигийн даашинзтай Ким 2022 оны Met Gala наадамд хүрэлцэн ирж олныг алмайруулж байсан билээ.

Эх сурвалж: People

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Талийгч охины найзаас нэр бүхий цагдаа нар аман байцаалт авахдаа асран хамгаалагчгүйгээр, ёс бус үг хэрэглэж авсан байна

Үе тэнгийнхээ охидод зодуулж 15 настай охин амь насаа алдсан гэх хэрэг Ховд аймагт гарсан билээ. Уг хэргийн мөрөөр тус аймгийн Ховд.мн сайт талийгч охины ар гэрээс болон холбогдох албаныханаас мэдээлл

БНСУ-ын айлчлал: Хоёр орны харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчилнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав.Энэ удаагийн айлчлалаар БНСУ-тай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой ажил тохирохыг зорьж

О.Цогтгэрэл: Монгол Улс өрийн хямралд оржээ

Үүний үр дүнд Монгол Улс өрийн хямралд оржээ. МАН-аас улсын төсөв, өрийн талаар мэдэгдэл хийхдээ ДНБ-ний 50 хувьтай тэнцэх өртэй гэж хэлдэг.