loader
ЭМЯ зүгээс Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд анхааран ажиллаж байна

ЭМЯ зүгээс Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд анхааран ажиллаж байна

ЭМЯ ба СЭМҮТ, “Гэрэл Плас Медиа Холдинг” компани хамтран ЕБС-ийн 107, 5-р сургуулийн нийт 60 гаруй багш мэргэжилтнүүдийг  оролцуулсан сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад  Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа, “Гэрэл Плас Медиа Холдинг” ХХК-ны захирал С.Сумхүү нар болон бусад мэргэжилтнүүд оролцож хийх ажлаа танилцууллаа. Тэд энэ оны  10 сард сургуулиуд дээр ажиллаж сурагчдийн, багш, эцэг эхчүүдийн  сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг  мөн танилцуулж багш нартай зөвлөлдөх юм.



ЭМЯ зүгээс БШУЯ ба ХНХЯ болон бусад оролцогч талуудтай хамтран  сэтгэцийн эрүүл мэнд ба халдварт өвчин, хоол тэжээл, агаарын бохирдол зэрэг олон шалгуураар  Хүүхдэд ээлтэй сургуулийн индексийг боловсруулан гаргаж эхний ээлжинд ЕБС-ийн 107, 5-р сургуульд нэвтрүүлж улмаар үндэсний хэмжээнд бүх сургуулиудад  нэвтрүүлэх ба НҮБ Хүүхдийн сантай болон бусад доноруудтай хамтран ажиллах юм.
Сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын 75% нь 20 наснаас өмнө эхэлдэг. Өсвөр насанд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгүүдэд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, хооллох дурын эмгэг, зан үйлийн эмгэг (нийгмийн эсрэг зан үйл), анхаарал дутмагшил-хэт хөдөлгөөнтөх, өөрийгөө гэмтээх асуудлууд хамаардаг.



Түүнчлэн сургуулийн насны хүүхдийн дунд хамгийн багаар бодоход 3% нь хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, амиа хорлох бодол, солиорол, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх зэрэг сэтгэцийн эмгэгтэй байна.
Мөн зан үйлийн эмгэгийн тархалт 5%-20%, хөвгүүдийн 6-16%, охидын 2-9% нь зан үйлийн эмгэгтэй, хүйсний хувьд хөвгүүдэд охидыг бодвол илүү, газар нутгийн хувьд хөдөөг бодвол хотод илүү тохиолдож байна.
Хүүхдийн сэтгэцийн эмгэгийг SDQ-ийн асуумжаар илрүүлэх судалгаагаар 5-15 насны 10438 хүүхдэд явуулсан судалгааны дүнд SDQ асуумжийн өвөрмөц чанар 94,6%, мэдрэг чанар 63,3% гэжээ. Өөрөөр хэлбэл 70%-д нь төрх үйлийн эмгэг, хэт хөдөлгөөнтөх эмгэг, сэтгэл гутрах эмгэг, сэтгэл түгших эмгэгийг илрүүлэх боломжтой гэжээ. Энэ судалгааны дүнд 10% нь сэтгэцийн эмгэгтэй болохыг илрүүлж, үүний 20%-д нь тусламж үйлчилгээ авсан байдаг байна.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МАН-ын бүлэг шатахуун үнийн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Уул уурхай, хүн үйлдвэрийн сайд Г.Ёндон, хүнсний гол

"ЭРАСМУС ПЛАС" ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЕВРОПЫН ХОЛБООНД ГАРГАЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд дээд боловсролын чадавхыг сайжруулах төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийллээ.

АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жи