loader
"Netflix" 1 сая орчим хэрэглэгчээ алджээ

"Netflix" 1 сая орчим хэрэглэгчээ алджээ

Америкийн стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компанийн төлбөр төлдөг хэрэглэгчдийн тоо 1 сая орчмоор буурсан талаар мягмар гарагт компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн улирлын тайланд дурджээ. 


Оросын зах зээлээс гарсантай холбоотойгоор энэ оны дөрөвдүгээр сард 200 мянган хэрэглэгчээ алдсан тус компани 2 сая хэрэглэгчээ алдана гэж таамаглаж байсан байна. Харин тэдний тоо 221.64 саяас 220.67 сая болж буурчээ. Компанийн шинжээчид энэ оны гуравдугаар улирлын эцэс гэхэд төлбөр төлдөг хэрэглэгчдийн тоо 1 сая орчмоор нэмэгдэнэ гэж таамаглаж байна.


Тайлангийн хугацаанд компанийн орлого 7.97 тэрбум ам.доллар давсан бол 1.44 тэрбум ам.долларын ашиг олжээ. Энэ оны эхний улиралд “Netflix” 7.86 тэрбум ам.долларын орлого олж, 1.59 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЦЕГ: Баруунсалааны гэрээсээ гараад сураггүй болсон охиныг олсон

Ууганбаяр гэдэг энэ хүүхэд арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Баруунсалаанд гэрээсээ усанд орох гэж гараад одоог хүртэл эргэж ирээгүй гэх мэдээлэл гарсан.Охин тухайн өдрөө хамаатынхаа хүүхэд рүү "Усанд

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн олимпиадад өрсөлдөж байгаа шатарчдад баяр хүргэж, амжилт хүсэв

Улсын их хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод зохион байгуулж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож яваа Үндэсний шигшээ багийн тамирчидтай 10 дугаар ө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод үржүүлж буй зарим айл өрхөд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод тарьж, үржүүлдэг айл өрхүүдэд зочиллоо.Тэрбээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Бадарчийн Га