loader
Дэлхийн шатрын олимпиадын III тойрогт эмэгтэй шатарчид АНУ-ын багийг хожив

Дэлхийн шатрын олимпиадын III тойрогт эмэгтэй шатарчид АНУ-ын багийг хожив

Дэлхийн шатрын их баяр наадам Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байгаа бөгөөд III тойрогт Монголын эмэгтэй баг Америкийн багийг 3:1-ээр  илүүрхэн хожсон бол эрэгтэй баг Унгарын багтай 2:2-оор тэнцэж оноо хуваалаа.

Шигшээ багийн тамирчдаасаа хол 200 км-ийн зайд байрлаж, Дэлхийн шатрын олимпиадын конгресс, хурлуудад оролцож байгаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар чухал ач холбогдолтой 3 дугаар өргийн өмнө хүрэлцэн ирж баг тамирчидтайгаа уулзан дэмжиж, амжилт хүссэн байна.

III тойрогт Монголын эмэгтэй баг хүчирхэг бүрэлдэхүүнтэй олимпиадын фаворит нарын нэг хэмээгдэж байсан АНУ-ын шигшээ багийг 3:1-ээр илт давуу ялалт байгуулж 2 оноогоо халааслав.

Тодруулбал, 3 дугаар ширээнд суусан WFM Т.Мөнхзул, 4 дүгээр ширээнд суусан CM Б.Мөнгөнзул нар өрсөлдөгчдөө хожиж, 1 дүгээр ширээнд тоглосон WGM А.Энхтуул, 2 дугаар ширээнд суусан WIM Б.Баярмаа нар өрсөлдөгч нартай эвийн гэрээ байгуулснаар III тойргийн дараа эмэгтэй шигшээ баг 3 дугаар байранд бичигдэж эхэллээ.

Харин 3 дугаар тойрогт Монголын эрэгтэй шатарчид эртний түүхт шатрын их гүрний нэг Унгарын шигшээ багтай тоглож тэнцсэн.


Тодруулбал, 1 дүгээр ширээнд суусан GM Д.Батсүрэн өрсөлдөгчтэйгээ тэнцэж, 2 дугаар ширээнд суусан FM Г.Амартүвшин бага зэргийн алдаа гаргаж хожигдсон бол 3 дугаар ширээнд GM Б.Гүндаваа давуу байрлалаа ашиглаж чадалгүй тэнцсэн юм. Харин 4 дүгээр ширээнд сууж тоглосон GM С.Билгүүн чухал хожил байгуулж нийлбэр дүнгээр 2:2 харьцаагаар тэнцэж 1 оноогоо авлаа. Тус тойргийн дараа эрэгтэй шигшээ баг маань 25 дугаар байранд бичигдэж байна.

Дараагийн буюу IY тойргийн оноолт: Монголын эрэгтэй баг энэ удаа Дэлхийн аварга Магнус Карлсенаар удирдуулсан олимпиадын чансааны 3 дугаарт эрэмбэлэгдсэн Норвегийн  шигшээ багтай оноолт таарсан.

Харин эмэгтэйчүүд олимпиадын чансааны 10-т бичигдсэн Казакстан улсын шигшээ багтай тоглох юм байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНХАУ-ын хотуудад олныг хамарсан жагсаал болж Ши Жинпинийг огцрохыг шаарджээ

Ковидтой тэмцэж буй Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал Хятадад болж, жагсагчид Засгийн газрыг эсэргүүцсэн үг хэллэгтэй лоозон барьцгаажээ.

Бичигтийн боомтын үйл ажиллагааг сэргээв

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэх

Найруулагч Тим Бёртоны "Wednesday" цувралыг яг одоо үзэх 8 шалтгаан

Найруулагч Тим Бёртоны "Wednesday" цуврал цацагдсан даруйдаа 88 улсад Netflix платформын хамгийн их үзэлттэй цуврал болоод байна.