loader
"Univision" зөвшөөрөлгүй нэмсэн үнээ хэрэглэгчдэд буцаан олгоно

"Univision" зөвшөөрөлгүй нэмсэн үнээ хэрэглэгчдэд буцаан олгоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун холбогдох албаныхан, ААН-тэй уулзаж "Юнивишн" ХХК-ийн зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн тарифын өөрчлөлтийг хянах явц болон холбогдох бусад асуудлаар ярилцлаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл уулзалтын үеэр “Юнивишн компани үнэ тарифтаа өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлсэн. Манай хороо нэмэлт судалгаа, мэдээлэл гаргуулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр түр хойшлогдсон бөгөөд хянагдаж дуусах хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн үнээр төлбөр авахгүй байх тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн.

Мөн ШӨХТГ-аас ч энэ талаар шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу Юнивишн ХХК өмнөх сард нэмэгдүүлж авсан төлбөрийг дараа сарын төлбөрт суутган тооцох байдлаар хэрэглэгчдэд буцаан олгох, мөн хуучин тарифаар төлөлт хийсэн тохиолдолд таслалт хийхгүй, төлбөрийн зөрүүг нэхэмжлэхгүй байх зохицуулалт хийгдэж байгаа талаар урьдчилсан байдлаар бидэнд мэдэгдсэн.

Манай хорооноос үнэ тарифын өөрчлөлт оруулах асуудлыг хянаад эцэслэн шийдвэр гаргасан тохиолдолд уг өөрчлөлтийн талаар Юнивишн компани нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэлээ.

Мөн ШӨХТГ-аас хүргүүлсэн албан шаардлагад заасан хэрэглэгч зөвхөн гурвалсан үйлчилгээг хамтад нь авах биш телевиз, интернэт, суурин утасны дагнасан үйлчилгээг тус бүрд нь сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үйлчилгээ тус бүрийн үнэ тарифыг ХХЗХ-оос яаралтай судалж шийдвэр гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулыг Хангарди одонгоор шагналаа

Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Японы харилцааг өргөжүүлэх, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Токушима дахь Монгол

Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг гол үерийн

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүүг томлигдлоо

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирал О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.П.Ганхү