loader
Монголд анх удаа HOUSE EXPO 2022 үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна

Монголд анх удаа HOUSE EXPO 2022 үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, авто замын түгжрэл, газар хөдлөлтийн аюул, Covid19-н нөхцөл байдлаас шалтгаалан хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж хүн амын төвлөрөл багатай, эрүүл аюулгүй орчинд амьдрах хүмүүсийн сонирхол, хэрэгцээ өсөж байгаа нь ажиглагдаж байна. Улаанбаатар хотын ойр орчимд нэгдсэн төлөвлөлт бүхий хаус төслүүд хэрэгжих болсон нь эдгээр асуудлуудыг шийдэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахад тус болж байгаа гэж харж байгаа. Тиймээс бид Монголдоо анх удаа HOUSE EXPO 2022 үзэсгэлэн арга хэмжээг 3 сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд зохион байгуулах гэж байна.

Ерөнхий зохион байгуулагчаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын CENTURY 21 Summit оффис ажиллаж байна. CENTURY 21 Summit нь үл хөдлөх хөрөнгийн салбарт туршлагатай хамт олон ба хаус болон өндөр зэрэглэлийн орон сууцны зах зээлд төвлөрөн ажилладгаараа онцлогтой. Энэхүү үзэсгэлэнг цаашдаа жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

Тэнхлэг зуучийн судалгаагаар 2021 оны 4-р улирлын байдлаар Улаанбаатар хотын ойр орчимд нийт 136 төслийн 6015 айлын хаусны бүтээн байгуулалт явагдаж байна. Үүнээс захиалга авч буй 4382 айлын хаус байна. Хаусны 1мкв-н дундаж үнэ 3,600,000 байгаа нь орон сууцны дундаж үнэтэй ижил түвшинд байгаа юм.

зураг
 

Энэхүү үзэсгэлэнгээр хаус хотхонуудын мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, төсөл хэрэгжүүлэгчид, худалдан авагчид болон хөрөнгө оруулагчдыг холбох мөн салбарын технологийн дэвшил, ирээдүйн чиг хандлагыг танилцуулах зорилготой.  Үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь хүний амьдралд цөөн тохиолддог боломж бөгөөд маш олон хүчин зүйлүүдийг харьцуулж судалгаа хийсний үндсэн дээр шийдвэр гаргадаг билээ. Энэ утгаар HOUSE EXPO 2022 арга хэмжээ нь “Зөвийг нь сонго”  уриан дор худалдан авагчдад зөв хөрөнгө оруулалт хийхэд нь туслах юм.

зураг
 

HOUSE EXPO 2022 үзэсгэлэн арга хэмжээ нь бусад ижил төстэй үзэсгэлэнгүүдтэй харьцуулахад зөвхөн хаус төслүүдийг хамруулж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэнд Улаанбаатар хотын ойр орчимд хаус төсөл хэрэгжүүлж буй компаниуд өөрсдийн төслүүдээ танилцуулж хаусны зах зээлтэй холбоотой бүхий л сэдвийн хэлэлцүүлэг, форум явагдах ба салбарын чиг хандлагын талаар танилцуулагдана. Хүрэлцэн ирсэн зочид сонирхсон хаус хотхоныхоо загварын байруудаар VR /Virtual Reality/ ашиглан зочлох боломжтой. Мөн бид хаус хотхонуудын мэдээллийг нэг дор нэгтгэсэн www.house-expo.mn вебсайтыг хөгжүүлж байгаа ба цаашид үзэсгэлэн дууссан ч хотхонуудын мэдээллийг хүссэн газраасаа хүссэн үедээ авах боломжыг олгож байгаа юм.

Ирээдүйд хаус хотхон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй хүмүүс хөрөнгө оруулагч нартай уулзалт хийх нөгөө талаас өөрийн газар, барилгын материал, мөнгөн санхүүжилт гэх мэт олон төрлийн хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзалт хийх бүрэн боломжтой.

Хауст амьдрах болон орон сууцанд амьдрах 2 хэд хэдэн зүйлээр ялгаатай. Монгол хүн уламжлалт нүүдэлчин ахуй, соёлоос өнөөгийн суурин амьдралын хэв маягт шилжсэн нь өв, соёл, уламжлалд эерэг болон сөрөг өөрчлөлтүүдийг авчирсан. Хауст амьдрах хэв маяг бидний уламжлалт амьдралын хэвшилд харьцангуй ойр тул тул эрүүл мэнд, амьдралын хэв маягт олон давуу талуудыг бий болгодог. Хауст амьдрах нь хувийн орон зайг бүрдүүлэх бөгөөд гэр бүлээрээ амар тайван амьдрах, гэрээс шууд гадна орчинд гарах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой. Одоогоос 5-10 жилийн өмнө хүмүүс байгалийн үзэсгэлэнт байршилд газар худалдан авч хувиараа амины сууц барих хандлага их байсан. Харин сүүлийн жилүүдэд нэгдсэн төлөвлөлттэй, ус дулаан, цахилгаан зэрэг инженерийн шийдлүүд нь нэгдсэн системд холбогдсон хаус хотхонд амьдрах нь эдийн засгийн хэмнэлттэй, найдвартай, сэтгэл зовоох асуудал багатай учир энэхүү чиг хандлага нэмэгдэж байна. Нэгдсэн төлөвлөлт бүхий хаус хотхонууд нь хувийн эдэлбэр газар, террас, хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай, ногоон байгууламж, хиймэл нуур, цөөрөм, амралтын талбай, Clubhouse, харуул хамгаалалт зэргийг цогцоор нь төлөвлөдгөөрөө давуу талуудтай.

зураг
 

Нийслэл хотод оршин суугчдын өмнө тулгамдаж байгаа асуудлууд болох агаарын бохирдол, замын түгжрэл, стресс бухимдлыг шийдвэрлэх томоохон гарц болсон хаус хотхонуудын бүтээн байгуулалтыг олон нийтэд сурталчлах мөн борлуулалтыг нэмэгдүүлэхэд тус болох ач холбогдолтой. Хаус хотхонуудын хөгжил нь Улаанбаатар хотын гадагш чиглэсэн тэлэлтэд нөлөөлөх томоохон хүчин зүйлс учир тэдгээрийн нэгдсэн төлөвлөлт, дэд бүтцийн талаар төр засгийн хариуцсан агентлаг, байгууллагуудын анхааралд хүрэхэд нөлөөлөх юм.

Та бүхнийг HOUSE EXPO 2022 үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдаж байна

Тус өдөрлөгт оролцож буй бизнес эрхлэгчдэд Зээлийн батлан даалтын сангаас /ЗБДС/ мэдээлэл хүргэж, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан ажиллаж байна.

МУ-ын ерөнхийлөгч Х.Хүрэлсүх: "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажилламаар байна"

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэл

Балетчин Р. Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Рэнцэндоржийн Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа.Хотын