loader
Арванхоёрдугаар сарын эхний ням гаргийг Дэлхийн тэшүүрийн өдөр болгон зарлалаа

Арванхоёрдугаар сарын эхний ням гаргийг Дэлхийн тэшүүрийн өдөр болгон зарлалаа

Олон улсын тэшүүрийн холбооноос (ISU) 12 дугаар сарын эхний ням гаргийг Дэлхийн тэшүүрийн өдөр болгон зарлалаа.


Тайландын Пхукет хотноо өнөөдөр эхэлж буй Олон улсын тэшүүрийн холбооны их хурлын үеэр холбогдох мэдэгдлийг хийсэн байна. 2022 оны 12 дугаар сарын 4-нд энэ өдрийг анх удаа тэмдэглэнэ.


Энэхүү баярыг зохион байгуулж буйн зорилго нь хүүхдүүдийг тэшүүрийн спортод татан оролцуулах, энэ спортыг улс орнуудад хөгжүүлэх явдал юм.


Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь хөгжил, олон талт байдал, оролцоог хангах шаардлагатай байгааг онцолсон Олимпын эв нэгдлийн зорилгод нийцэж байна гэж Дэлхийн тэшүүрийн өдрийн танилцуулгад тэмдэглэжээ. Баярын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд хүүхэд багачууд, сонирхогч, мэргэжлийн тамирчдын оролцоотой янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Баянгол дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг "Цонбон тоосго" ХХК гүйцэтгэж, улсын комисс хүлээн авсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.Тус хорооны сургуулийн өмнө

УИХ-ын 2022 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ

Тус чуулганаар ирэх 7 хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулъя.

Хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна

Үндэсий Их баяр наадмын хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна. Хүүхдүүдийг 10-ыг дуустал бүртгэх юм. Мөн Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодогло