loader
Баруун аймгуудын малчдын хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Баруун аймгуудын малчдын хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Дэлхийн зөн аливаа гамшгийн үед хэрэгцээтэй хариу арга хэмжээг яаралтай авч хүүхдийн сайн сайхан байдлыг хангах нь нэн шаардлагатай гэж үздэг. 

Бид хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргаа, цэвэр ус, гамшгийн хариу арга хэмжээ зэрэг чиглэлд хүмүүнлэгийн, хөгжлийн үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага юм. 1993 онд зудын гамшигт нэрвэгдсэн ард түмэнд туслалцаа үзүүлж Монгол дахь үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөг хүртэл хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих боломжийг сайжруулахын төлөө Улаанбаатар хот болон 13 аймагт ажиллаж байна. 

Өнгөрсөн зуны улирал гантай байсантай холбоотой зудын эрсдэлийн үнэлгээгээр эрсдэл өндөр гарсан баруун бүсийн зургаан аймгийн ихэнх сумдаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа зэрэг нь малчин өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Зудын эрсдэл нь цөөн малтай, олон хүүхэдтэй малчин өрхүүдэд илүү хүндээр тусаж байна.

Өвөлжилт хүндэрч буй дээрх аймгуудын малчин өрхийн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор "Хамтдаа давъя" аяныг эхлүүлээд байна. Хүнд хэцүү цаг үед хариу нэхэлгүй туслах шиг сайхан зүйл үгүй. Баруун 6 аймагт нийт 59,000 малчин өрх байгаагаас амьжиргааны түвшин доогуур, тусламж нэн шаардлагатай 3000 өрхийн хүүхдүүдэд бид аяны хүрээнд тусламжийн багцыг илгээхээр зорьж байна.

Та 20.000, 30.000, 100.000 гэх мэт хэдэн төгрөгөөр ч аянд нэгдэх боломжтой. Байгууллага, хамт олноороо нэгдэн аянд оролцохыг уриалж байна. 

Эрсдэлд буй хүүхэд, гэр бүлд энэ өвлийг өнтэй давахад бид хамтдаа тусалж чадна.


Дэлгэрэнгүй мэдээллийг: https://bit.ly/3HDlbEo

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 29-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шил

Их дээд сургуулиудын төлбөрийн мэдээлэл

Энэ жилийн хувьд 88 Их дээд сургуулиудын хэмжээнд 18 мянга гаруй оюутан шинээр элсэж суралцана хэмээн салбар яамнаас мэдээлэв.Үүнтэй холбогдуулан 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн их сургуули

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд З.Раугийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Раугийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болов.Айлчлалын