loader
Ерөнхий сайдын төсвийн тодотгол алсдаа нэг жишиг тогтооно

Ерөнхий сайдын төсвийн тодотгол алсдаа нэг жишиг тогтооно

Төрийн хэмнэлтийн тухай хууль, 2022 оны Улсын төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж, тусгай хангамж, эрх ямбаа тануулах эсэх дээрээ гишүүд эргэлзэнгүй, бухимдангуй байна. Харин нөгөө талд олон нийтийн сүлжээн дэх санал сэтгэгдлүүд хэмнэлт нь жул байна, ердөө л машин, шатахуун, орлогч дарга энэ тэрхэн үү гэсэн асуулт ихээхэн тааралдаж байна. Энэ удаагийн улсын төсвийн тодотголд хэмнэж байгаа үнийн дүн нь бага мэт боловч цаашдаа жил бүр хэмнэгдэх дүнг нь бодоход, мөн дээрээс нь минимал төртэй байх эхлэл гэж харж болох талтай. Тусгай хангамж, эрх ямба, хүнд суртал, төрийн данхар бүтцээс бид залхсан нь үнэн, харин үүнээс салах эсэхэд УИХ дахь 76 хариулт өгөх гээд сууж байна. Тэднийг яахыг, хэн нь олонхын төлөө дэмжиж, харин хэн нь хуучинтайгаа, нүсэр аппарат, төрийн хайр халамж, эрх ямбатайгаа үлдэхийг хүснэ вэ гэдгийг сонгогчид нь харж байгаа.


Төсвийн тодотгол, хэмнэлтийн хуулиас харахад хэмнэсэн мөнгөөрөө цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлээд үрс минь сугалаанд азаа сорихгүй болгоно гэдэг бол бас л чухал санаа. Хэмнэх газраа хэмнэж, зарцуулах газарт нь зарцуулах нь төр гэдэг менежерийн хийх л ёстой ажил шүү. Төсвийн тодотголыг УИХ баталчих юм бол хүүхдүүд маань цэцэрлэгт орох эсэхээ сугалаагаар шийдэж ирсэн ичгэвтэр, өрөвдөлтэй жишгээс сална гэж бодохоор сайхан л байна.


Дэлхий дахинд цар тахлын болон олон улсын харилцааны зөрчлөөс үүдсэн эдийн засгийн хямрал нүүрлэж, Монгол Улсад инфляци өссөн, экспорт импортын хүндрэл үүссэн энэ үед Засгийн газар төсвөө таная гэж байна баталчихад юу нь болохгүй байгаа юм бэ. Тэд ямар төсвөө нэмье, зардлаа өсгөе гэсэн биш дээ. 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.ЖАВХЛАН: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД IV, V САРД ОЛГОНО ГЭСЭН

Өнөөдөр засгийн газар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан 1072 хувьцааны ногдол ашгийн талаар “Ногдол ашиг хэрхэн олгохыг компанийн тухай хуулиар зохицуул

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна

“Новотел” зочид буудалд08:00 цагт "Хавдрын тулгамдсан асуудал-2022" хавдар судлаачдын 16 дах удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаан "Хавдрын толгой хүзүүний мэс заслын оношилгоо, эм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг,