Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтран иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах зорилгоор “Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх өдөрлөг”-ийг 2026 оны аравдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт банк, санхүү, батлан даалт, даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим байгууллага оролцож, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан юм. Өдөрлөгийн үеэр Сангийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл хүргэхээс гадна ЗБДС-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхсайхан “Барьцаа хүрэхгүй ч зээл авах боломж, зээлийн батлан даалт” сэдвээр илтгэл тавилаа.
Энэхүү өдөрлөг нь иргэд, бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээний талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжуудын талаар мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлсэн арга хэмжээ болсон юм.















Сэтгэгдэл үлдээх