Жил бүр уламжлал болон зохиогддог “Монгол улсын бүтээлч багш”, зураач О.Нацагдорж агсны нэрэмжит “Уранбийр- 3” хүүхдийн гар зургийн уралдааны дүн гарлаа. Энэ уралдаан нь Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотоод ертөнц, хүсэл мөрөөдлөө дүрслэн зурах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх чадварыг дэмжих, авьяас сонирхлыг нээн хөгжүүлэх, говийн хүүхдүүдийн бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулан түгээн дэлгэрүүлэх зорилготой билээ. Уралдаанд нийт 571 бүтээл ирснээс бага насны ангилалд 321, дунд насны ангилалд 250 бүтээл ирснээс Мандалговь, Сайнцагаан, Дэрэн, Луус, Өндөршил сумын хүүхэд багачууд өргөнөөр оролцсон хэмээн зохион байгуулагчид ярьж байв. Уралдаанд шалгарсан 100 бүтээлээр үзэсгэлэн гаргаж шилдэг бүтээлийн эзэн хүүхдүүдийг нэрэмжит болон ивээн тэтгэгчдийн шагналаар урамшуулан шагналаа.
О.НАЦАГДОРЖ БАГШИЙН НЭРЭМЖИТ ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮД:
О.Нацагдорж багшийн нэрэмжит шагналаар:
Эрдмийн далай цогцолбор сургуулийн 4В ангийн сурагч Жавзандуламын “Миний ертөнц” бүтээл , Эрдмийн далай цогцолбор сургуулийн 7Г ангийн сурагч Д.Тогтохбаярын “Тэмээн жингийн цуваа ” бүтээл
“Морьт тэрэг” ХХК-ий нэрэмжит шагналаар:
Эрдмийн далай цогцолбор сургуулийн 4В ангийн сурагч Б.Анхсондорын бүтээл Эрдмийн далай цогцолбор сургуулийн 9А ангийн сурагч Т.Биндэрьяагийн “ Урлан хуар” бүтээл, “Цэгц билэг” сургуулийн 11А ангийн сурагч Э.Аминаагийн “Ижийтэйгээ туулсан тал” бүтээл, Өндөршил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8А ангийн сурагч Б.Хонгорзулын “Азарга” бүтээл
Шавь МУСГЗ, шог зураач А.Бат-Эрдэнийн нэрэмжит шагналаар:
Хүмүүнлэг сургуулийн 2А ангийн сурагч Г.Есүгэний “Миний хөдөө” бүтээл, Мандал сургуулийн 4Г ангийн сурагч Г.Ариунбуянгийн “Хөдөө нутаг” бүтээл, Өндөршил сумын Ерөнхйи боловсролын сургуулийн 3А ангийн сурагч Н.Дэлгэрмаагийн “Агаарлалт” бүтээл, Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6А ангийн сурагч О.Оргилонгийн “Адуучны өглөө” бүтээл, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 6Б ангийн сурагч П.Болормаагийн “Хангайн байгаль” бүтээл, эрдмийн далай цогцолбор сургуулийн 7А ангийн сурагч Э.Чингүний “Говийн өглөө” бүтээл
Шавь Л.Мөнхбадрахын нэрэмжит шагналаар:
Эрдмийн далай цогцолбор сургуулийн 6Б ангийн сурагч П.Болормаагийн бүтээл, Мандал сургуулийн4Г ангийн сурагч У.Ариунзаяагийн “Миний хөдөө” бүтээл, Өндөршил сумын Ерөнхий боловсролын сургуулийн . 8А ангийн сурагч Д.Билэгжаргалын “Модун хаан” бүтээл
Шавь Б.Мөнх-Өлзийн нэрэмжит шагналаар:
Цэгцбилэг сургуулийн 11А ангийн сурагч Б.Бүжингийн “Адуундаа явсан аав” бүтээл, Эрдмийн далай цогцолбор 4А ангийн сурагч О.Номин-Эрдэнийн “Хөдөөгийн амьдрал” бүтээл
Говьсүмбэр аймгийн УЭС-ын нэрэмжит шагналаар:
Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5Г ангийн сурагч Арвинжингийн “Монгол ахуй” бүтээл, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 4В ангийн сурагч Ү.Хүслэнгийн “Янцгаалт” бүтээл, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 10А ангийн сурагч Д.Эрдэнэсайханы бүтээл
Өндөршил сумын багш Ц.Минжирмаагийн нэрэмжит шагналаар:
Мандал сургуулийн 5Б ангийн сурагч Д.Ариунгоогийн “Миний мөрөөдөл” бүтээл, Өндөршил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8А ангийн сурагч Б.Маргадын “Уран бийр” бүтээл
Зургийн гүнзгийрүүлсэн сургалттай сонгоны ангийн нэрэмжит шагналаар:
Дэрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2А ангийн сурагч Б.Энхмаагийн “Зүүдний ертөнц” бүтээл, Өндөршил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7А ангийн сурагч Ц.Өнөмөнгөлдэйн “Алтан ургийн хатан” бүтээл
Шавь Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Ганчулууны нэрэмжит шагналаар:
Мандал сургуулийн 5Б ангийн сурагч Б.Бадамхүүгийн “Сансрын хөлөг” бүтээл
Говьсүмбэр аймгийн Батбаяр багшийн нэрэмжит шагналаар:
Цэгцбилэг сургуулийн 9А ангийн сурагч М.Алтангэрэлийн “Аадар бороо” бүтээлүүд тус тус шагнагдлаа.
Үзэсгэлэнгийн үеэр тус уралдааныг санаачлагч, зохион байгуулагчдын нэг Н.Болороос сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр аавынхаа нэрэмжит уралдааны үзэсгэлэнг үзэж явахдаа ийнхүү өгүүлэв.
“Аав минь хөдөө орон нутаг болон МУБИС-д олон жил багшилж, ирээдүй хойч үеийнхнээ, авьяаслаг хүүхэд багачуудыг уран бүтээлч болгохын төлөө нэг насныхаа амьдралыг зориулсан хүн. Бидний хувьд эрхэм аав О.Нацагдоржийнхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн, аавынхаа шавь нар, анд нөхөд, хамтран зүтгэгчид нарынх нь хамтаар Дундговь аймгийн хүүхэд багачуудын дунд “Уран бийр-3” хүүхдийн зургийн уралдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж чадсандаа баяртай байна. Өнгөрсөн жил 400 бүтээл ирж байсан бол энэ жил 600 орчим хүүхэд бүтээлээ ирүүлж, тэдний шилдэг 100 бүтээл “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын тайзнаа дэлгэгдсэн нь үнэхээр бахархам мөч байлаа. Уралдаан хоёр насны ангиллаар зохион байгуулагдаж, нийт 36 авьяаслаг хүүхэд шагналын эзэн боллоо. Харин энэ жилийн О.Нацагдоржийн нэрэмжит онцгой шагналыг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Б.Анхсондор, “Говийн Ирээдүй” сургуулийн Ө.Маралмаа нар хүртсэнд халуун баяр хүргэе. Аав минь амьдралынхаа турш хүүхэд багачуудад урлагийн мэдрэмж, гоо зүйн хүмүүжил, зурах ур ухааныг өвлүүлж ирсэн билээ. Түүний “Уран бийр” дугуйлангаас төрөн гарсан шавь нарын бүтээлүүд улс, тив дэлхийн үзэсгэлэнг чимж, олон хүүхдэд урам зориг өгч чадсан. Харин өнөөдөр аавын минь нэрээр нэрлэгдсэн энэхүү уралдаан түүний хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлж, олон хүүхдийн сэтгэл зүрхэнд урлагийн гэрэл асааж буйг харахад үнэхээр сэтгэл хөдөлж, бахархах сэтгэл төрж байлаа. Энэхүү арга хэмжээг сэтгэл зүрхээрээ дэмжиж, хамт байж, итгэл хүлээлгэсэн дараах байгууллага, хувь хүмүүс, анд нөхдөдөө охины нь зүгээс гүн талархал илэрхийлье. Дундговь аймгийн Боловсролын газар , “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Үе үеийн шавь нар, хамтран ажилласан байгууллагууд, 3охион байгуулсан ангийн хамт олон, 10Б ангийн анд нөхөд, Дундговь аймгийн 1998 оны төгсөгчид, МЗЭ-ийн шагналт зохиолч Пүрэвсүрэн, МУСГЗ А.Бат-Эрдэнэ , Л.Мөнхбадрах, “ Морьт Тэрэг” /хэвлэл, хаяг реклам/ ХХК-ийн хамт олон, Byambadorj Munkh-ulzi, Mja Mja, Uuganbayar Altangerel, Tseren Byamba нартаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Аавынхаа нэрийг үргэлжлүүлэн гэрэлтүүлж явах энэ үйл хэрэгт үргэлж талархаж, сэтгэлдээ нандигнан хадгалж явах болно. Та бүхэнд баярлалаа”. гэв. “Монгол улсын Бүтээлч багш” О.Нацагдорж агсны нэрэмжит “Уран бийр” уралдаан жил бүр цар хүрээгээ тэлж, оролцогч хүүхэд багачуудын тоо өссөөр байна. Өсвөр үеийнхий уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, гоозүйн мэдрэмж, уран зургийн гүн гүнзгий мэдлэг олгодог “Уран бийр-3” уралдаан Дундговь аймагт өргөн дэлгэр болж өнгөрлөө.















Сэтгэгдэл үлдээх