loader
СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУД ГССҮТ-ӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА

СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУД ГССҮТ-ӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА

Гэмтэл согог судлалын үндэсний төвд орон нутгийн сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудын баг энэ сарын 18-ны өдөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар уулзалт хийж, лавлагаа шатлалын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.



Тус уулзалтанд Дорноговь аймгийн Зам-Үүд, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд  оролцсон бөгөөд гүйцэтгэлийн санхүүжилт болон тусламж үйлчилгээний талаар санал бодлоо солилцсон юм.



Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард ЭМЯ-наас зохион байгуулсан эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын уулзалтаар ГССҮТ-өөс санхүүжилтийн шинэ тогтолцооны арга туршлагаа хуваалцаж, “Сайн туршлагын жишиг төв”-ийн  танилцуулга хийсэн билээ.
Энэ хүрээнд орон нутгийн болон бусад эрүүл мэндийн байгууллагаас ГССҮТ-д хандаж, эмнэлгийн хагас бие даасан тогтолцоо болон гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаарх туршлага судалж эхэлсэн байна.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнгөрсөн хоногт 136 хүнээс коронавирус илэрчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусийн ПГУ шинжилгээгээр батлагдсан 136 тохиолдол батлагджээ. Үүнээс 66 нь Улаанбаатар хотод, 37 нь Өмнөговь аймагт, 33 нь Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. На

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөн тооцно

Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нөхөн тооцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 1-30-ныг хү

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

“Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар 2 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн