loader
Өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ

Өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ. Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар шинэ загварын ажлын хувцастай болжээ. 

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой парк шинэчлэл хийгээгүй байв. 2022 оны төгсгөлд нийтийн тээврийн үйлчилгээний ашиглалтаас 10 жилээс дээш хугацаанд явсан 975 тээврийн хэрэгсэл хасагдана. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1432 автобус шаардлагатай, үүний 50 хувийг 2022 ондоо багтаан оруулж ирэхээр төлөвлөсөн. 

2022 оны наймдугаар сарын 20-ны дотор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 591 автобус авна. 2023 онд 299, 2024 онд 86 гээд нийт 970 гаруй тээврийн хэрэгслийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн юм.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улс он гарснаар 755.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна

Монгол Улс он гарснаар 755.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.Үүнээс А-80 автобензин 17.3 мянган тонн, АИ-92 автобензин 254.3 мянган тонн, АИ-95/98 автобензин 12.8 мянган тонн, Д

ГЭСЭР СҮМЭЭС ТАСГАНЫ ОВООНЫ УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ЗАСАЖ, ХӨДӨЛГӨӨН НЭЭЛЭЭ

Хувьсгалчдын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх авто замын асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэлийн ажлыг гүйцэтгэж замын хөдөлгөөний

АИ-92 шатахуун 29 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 106,611 тонн шатахууны үлдэгдэлтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.А-80 шатахуун 6,109 тонн,АИ-92 шатахуун 39,125 тонн,АИ-95 шатахуун 4,164