loader
Эмнэлгүүдэд хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд хуваарилав

Эмнэлгүүдэд хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд хуваарилав

Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үйл ажиллагааг эрчимжүүлж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд хавдрын тусламж, үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардууллаа. Үүнд:

  • 400.0 сая төгрөгийн үнэ бүхий Хавдрын мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж,
  • 34 саяын үнэ бүхийэхоны аппарат,
  • 350 саяын үнэ бүхий баллонтой дуран,
  • 36 сая төгрөгийн үнэ бүхий уушгины дуран,
  • 500 сая төгрөгийн үнэ бүхий чих хамар хоолойн микроскоп
  • 850 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын микроскоп
  • 400 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын багажийг тус тус гардуулж байна.

Түүнчлэн хавдрын тусламж, үйлчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ  үзүүлэх санхүүжилтийн асуудлыг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган шийдвэрлэж  өнөөдрөөс  УБ хотод ба орон нутагт  төр хувийн хэвшлийн 159 эмнэлэгт эрх олгож Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ хийж санхүүжүүлэхээр боллоо. 

Ингэснээр хавдрын мэс засал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний  хүлээгдэл буурч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэх болно. Мөн тодорхой хэмжээнд Улаанбаатар хотын түгжрэлийг буурууахад ч эергээр нөлөөлнө гэж үзэж байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад зарим эмийг нэмлээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх э

Гурвалсан мэдрэлийн эмчилгээний зардлыг даатгалаас хариуцна

Гурвалсан мэдрэлийн эмгэгийн үеийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гурвалсан мэдрэлийн эмийн эмчилгээг 528 мянган төгрөг, мэс заслын тус

Омикроны BA.4, BA.5 хувилбараас хүүхдийг сэргийлэх ЗӨВЛӨМЖ

Коронавирусний омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэ