loader
"Бишкек 2022" Монголын охидын баг Ази тивийн хүрэл цом хүртлээ

"Бишкек 2022" Монголын охидын баг Ази тивийн хүрэл цом хүртлээ

"Бишкек-2022" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр хөвгүүдийн 65, 71, 80 кг, охидын 43, 49, 57, 65, 73 кг жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.


Ази тивийн “U17” насны чөлөөт бөхийн АШТ-ий охидын хамгийн хүнд жин буюу 73 кг-д Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн тамирчин Номин-Эрдэнийн Баяржаргал хүрэл медаль хүртэв. Ийнхүү манай охид Бишкекийн дэвжээнд нэг алт, 2 мөнгө, нэг хүрэл медальтай, 138 оноогоор багийн дүнгээр дугаар байр эзэлж хүрэл цомын эзэн болов.


Н.Баяржаргал хэсэгтээ эзэн орны Линара Молдогазиева, Японы Мако Ишидаг цэвэр дарсан ч Казахстаны Алина Ертостиктэд, хагас шигшээд Энэтхэгийн Прияд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Севинч Розикова цэвэр ялж шагналын тавцанд зогсжээ.


Хөвгүүдийн 65 кг-д “Тэх-Мөнх” клубийн тамирчин М.Толуй, 71 кг-д Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Б.Ган-Эрдэнэ, охидын 57 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Д.Энхдангина, 73 кг-д “Хангарьд” спорт клубийн Н.Баяржаргал нар хүрэл медалийн төлөө барилдсан бол хөвгүүдийн 80 кг-д М.Мөнхчулуун, охидын 43 кг-д Б.Мөнгөнсолонго, 49 кг-д Г.Соёлмаа, 65 кг-д Э.Одгэрэл нар эхний даваануудад тэмцээнээ дуусгажээ.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ИНЕГ болон салбар нэгжүүдийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт хийв

Хан-Уул дүүрэг, Яармагийн замд явган хүний нүхэн гарц барьж байгуулах ажил эхэлж, авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааснаас үүдэн ажил эхлэх, тарах цагт тухайн замын ачаалал ихсэж, түгжрэл ихээр үүсч

2022 он гарсаар 122 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

Улсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 58 суманд 118, нийслэлийн 4 дүүрэгт 4, нийт 122 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

Баяр наадмын буриад сурын харваа эхэллээ

Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа Сурын талбайд өнөөдөр өглөө 8.00 цагаас эхэллээ.Энэ жилийн баяр наадмын буриад сурын харваанд 100 орчим харваач цэц мэргэнээ сорихоор бүртгүүлээд байна.Тул