loader
Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Орхон: Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн танилцуулгыг амжилттай хийлээ

Хойд бүсийн салбар Орхон аймаг дахь Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилготой хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүний танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг саатуулжээ

Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Авлигатай Тэмцэх Газар/АТГ/-аас шалгаж, саатуулжээ.

"iPhone 15"-ыг хүлээх таван шалтгаан

Өнгөрсөн долоо хоногт Apple iPhone 14 болон бусад шинэ бүтээгдэхүүн гараад удаагүй байгаа билээ. Энэхүү нийтлэлээ iPhone 14 авах эсвэл дараагийн загвар iPhone 15-ыг хүлээх эсэхээ шийдэж чадахгүй байга