loader
Ерөнхийлөгч хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж байна

Ерөнхийлөгч хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.

Энэ хүрээнд мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмжийн аж ахуй болон шувууны аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.

Мөн өнөөдөр Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь хаврын тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочдын төлөөлөлтэй уулзана.

Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг импортоор авч байна. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан сорилт болж байгаа юм.

Иймд Ерөнхийлөгч хаврын тариалалтын эхэн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцож, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудалд УИХ, Засгийн газар онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг сануулсан билээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“АЛСЫН ХАРАА 2050” хөгжлийн бодлоготой иргэн бүр танилцах боломж бүрдлээ

Ингэснээр УИХ-аас 2020 онд баталсан “АЛСЫН ХАРАА 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой иргэн бүр танилцах боломж бүрдэж байна.

Путин Иранд айлчилжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд довтолж эхэлснээсээ хойш хуучин ЗХУ-ын хилийн гаднах анхны олон улсын айлчлалаа өчигдөр /2022.07.19/ хийлээ. Тодруулбал, тэрбээр Иранд айлчилж, барууны орнуу

Н.ГАНИБАЛ: ӨНГӨРСӨН ЖИЛ НЭГ ТӨЛГӨӨР ГУРВАН ШУУДАЙ ЦАГААН БУДАА АВДАГ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ ГАНЦХАН ШУУДАЙ БУДАА АВЧ БАЙНА

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2023.01.13/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуу