loader
Монгол, Япон хамтарч урлагийн тоглолт хийнэ

Монгол, Япон хамтарч урлагийн тоглолт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр наймдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд болох хоёр улсын хамтарсан урлагийн тоглолтын талаар санал солилцов.

Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан наймдугаар сарын 20-24-нд Япон Улсын парламентын гишүүн Ямагүчи Шүничи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилна. Тус айлчлалын бүрэлдэхүүнд Япон Улсын парламентын гишүүн Ямазаки Масаяасү, Токүшима мужийн дэд захирагч, мөн Анан хотын захирагчаар ахлуулсан албаны болон бизнес, соёл, урлаг, спортын 170 орчим төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм.Айлчлалын үеэр Сүхбаатарын талбайд хоёр улсын хамтарсан урлагийн тоглолт болно. Энэ хүрээнд Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчид үйл ажиллагаа, айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Уулзалтын үеэр Хотын дарга урлагийн тоглолтыг зохион байгуулалтад хамтарч ажиллахаа илэрхийллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Х.БАТТУЛГА: АН ПАРЛАМЕНТАД ТОДОРХОЙ ХҮЧНЭЭР СУУХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ СОНГУУЛЬ ХЭМЭЭН БОДОЖ НАМЫН ДАРГЫН СУНГААНД ОРОЛЦОЖ БАЙНА

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд тус намын дотоод сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардуулж өглөө. Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга "Өнөөдрөөс Хэнтий аймгаас эхлэн нар зөв тойрон 21 аймгаар уулз

УЛАМЖЛАЛТЫН МЭРГЭШСЭН СУВИЛАГЧИД ЗАСЛЫН ГАРДАН ҮЙЛДЭЛ ХИЙЖ ҮЗҮҮЛЛЭЭ

“Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт” 10 дах өдрөө үргэлжилж байна.Өнөөдрийн сургалтын онцлог нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн мэдрэл,

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Хуваарь ёсоор лхагва гараг бүрт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн /2023.01.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.Хуралдаанаар:Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах ар