loader
Богд хааны ордон музейг сэргээн засварлана

Богд хааны ордон музейг сэргээн засварлана

Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Энэржин” ХХК шалгарснаар наймдугаар сарын 01-ний өдрөөс сэргээн засварлалтын ажлыг эхлүүлэхээр болов.

Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн засварын ажлын зураг төсөл өнгөрсөн онд Барилгын хөгжлийн төвөөр батлагдан гарсан бөгөөд дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлах юм.

Түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалын ажил эхэлж байгаатай холбогдуулан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах юм.

Мэргэжилтнүүд Соёлын яамтай хамтран барилгын сэргээн засварлалтын ажилд хяналт тавьж, зөвлөгөө тусламж үзүүлэх, сэргээн засварлалтын чиглэлээр сургалт, семинар хийхээр төлөвлөж байна.

Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар шинэчлэлийн ажлууд үргэлжилж байгаа юм.

Эх сурвалж: Соёлын яам

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дархан-Уул аймагт Зээлийн батлан даалтын сангийн сургалт зохион байгууллаа

Сургалтын үеэр ипотекийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн батлан даалтад хэрхэн хамрагдах, тавигдах шаардлага, иргэдэд нээгдэх боломжуудын талаар онцлон танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн байна.

Сингапур, Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлуудыг илрүүлснээ Сингапур, Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр зарлажээ.Сингапурт илэрсэн тохиолдол нь энэ сарын дундуур тус хот улсын чиглэлийн нисэх онгоцонд ү

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер байгуулах цогцолбор төсөл юм. Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 кВА “Хаалттай дэд өртөө”-ний бүтээн байгуулалтыг хийж дуусаад байна.