loader
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс Самурай бондын өрийг урьдчилан төлнө

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс Самурай бондын өрийг урьдчилан төлнө

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

“2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээллээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлөх, зах зээл дээрээс буцаан худалдан авч өрийг бууруулах асуудлыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Мөн 2022 онд Хөгжлийн  банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгджээ

“McDonald’s” түргэн хоолны сүлжээ ресторан гурван сарын өмнөөс ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон. Москвагийн Пушкин талбайд өчигдөр /2022.06.12/ “McDonald’s” шинэ орос эзэн, шинэ нэртэйгээр дахин нэ

Өнөөдөр маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар

Нутгийн баруун хойд хэсгээр цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.2023 оны 01-р сарын 23-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 24-ний