loader
24 цагийн турш 215 км гүйснээр улсын дээд амжилтыг шинэчилжээ

24 цагийн турш 215 км гүйснээр улсын дээд амжилтыг шинэчилжээ

Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-7-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болжээ. 16 дахь жилдээ болсон тэмцээн 6, 12, 24 цаг болон 20-34, 35-49, 50-аас дээш гэсэн насны ангиллаар болсон байна.

10 аймгийн 144 тамирчин оролцсон тэмцээний эрэгтэй 20-34 насны 24 цагийн гүйлтийн ангилалд спортын дэд мастер Б.Төрболд 214.89 км зам тулж Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнөх дээд амжилт нь 2019 онд 182.08 км байв.

Мөн эрэгтэй 50-аас дээш насны ангилалд ОУХМ Д.Ганбат 206.69 км, 6 цагийн гүйлтийн эмэгтэй 20-34 насны ангилалд спортын мастер Б.Номин-Эрдэнэ 71.84 км, 6 цагийн гүйлтийн эрэгтэй 20-34 насны ангилалд СДМ Н.Лувсаншарав 81.8 км-ээр тус тус улсын дээд амжилтыг шинэчилсэн байна.

Тэмцээний дүн:

12 цагийн гүйлтийн эрэгтэй

20-34 насны ангилал:

  1. Б.Буянхишиг - 122.45 км
  2. М.Бямбасүрэн - 118.53 км
  3. М.Гантулга /СДМ/ - 113.19 км

35-49 насны ангилалд:

  1. Г.Тамир - 128.02 км
  2. Ч.Мөнхтогоо - 109.15 км
  3. О.Маргад-Эрдэнэ - 101.17 км

50-аас дээш насны ангилалд:

  1. Л.Бат-Амгалан - 121.36 км
  2. С.Галбаатар - 105.29 км
  3. П.Батболд - 103.42 км

12 цагийн гүйлтийн эмэгтэй:

20-34 насны ангилал:

  1. А.Энхцэцэг - 103.08 км
  2. Г.Эрдэнцэцэг - 73.08 км

35-49 насны ангилалд:

  1. С.Алтантуяа - 112.53 км
  2. М.Шүрэнцэцэг - 87.15 км
  3. О.Ууганцэцэг - 68.14 км

50-аас дээш насны ангилалд:

  1. Н.Уранчимэг - 80.56 км
  2. Н.Мөнхцэцэг - 80.43 км
  3. Л.Цэцэгдэлгэр /СМ/ - 75.01 км

24 цагийн гүйлтийн эрэгтэй

20-34 насны ангилал:

  1. Б.Төрболд/СДМ/ - 214.89 км
  2. Ц.Даваажаргал - 158.40 км
  3. С.Ганболд - 156.73 км

35-49 насны ангилалд:

  1. Д.Амгаланжаргал /ОУХМ/ - 222.19 км
  2. Б.Дайчинбаатар /I зэрэг/ - 87.63 км
  3. Ж.Гантөр - 82.10 км

50-аас дээш насны ангилалд:

  1. Д.Ганбат /ОУХМ/ - 206.69 км
  2. Б.Оюунбаатар /ОУХМ/ - 153.04 км
  3. Ц.Гансүх /СМ/ - 138.18 км

24 цагийн гүйлтийн эмэгтэй

20-34 насны ангилал:

  1. Х.Одгэрэл - 137.37 км

35-49 насны ангилалд:

  1. Н.Лхагва-Эрдэнэ /I зэрэг/ - 185.26 км
  2. Б.Гүндэвчимэг - 121.19 км
  3. М.Эрдэнэчимэг /II зэрэг/ - 90.13 км

50-аас дээш насны ангилалд:

  1. Л.Гандолгор /ОУХМ/ - 166 км
  2. М.Мөнхцэцэг - 151.17 км
  3. С.Тунгалаг /СДМ/ - 116.31 км

6 цагийн гүйлтийн эрэгтэй

20-34 насны ангилал:

  1. Н.Лувсаншарав /СДМ/ - 81.81 км
  2. Э.Насанбат - 69.84 км
  3. Л.Бямба-Очир - 63.8 км

35-49 насны ангилалд:

  1. Ж.Баатарболд /I зэрэг/ - 78.21 км
  2. Ч.Батжаргал /ОУХМ/ - 77.7 км
  3. Д.Дорждэрэм /II зэрэг/ - 73.84 км

50-аас дээш насны ангилалд:

  1. С.Ганбаатар - 56.62 км
  2. Б.Болд /ОУХМ/ - 51.35 км
  3. Д.Цогтжаргал - 51.33 км

6 цагийн гүйлтийн эмэгтэй

20-34 насны ангилал:

  1. Б.Номин-Эрдэнэ /СМ/ - 71.84 км
  2. Д.Бадамхатан /ОУХМ/ - 69.73 км
  3. Ж.Оюундэлгэр  /II зэрэг/ - 51.76 км

35-49 насны ангилалд:

  1. М.Дуламсүрэн /СДМ/ - 66.67 км
  2. Т.Алимаа - 63.65 км
  3. Г.Ганцэцэг - 61.63 км

50-аас дээш насны ангилалд:

  1. М.Оюун-Эрдэнэ - 52 км
  2. А.Баярмаа - 48.84 км
  3. Д.Энхтогтох - 46.36 км
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ

Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэгл

Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хура

Баярын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

Барс, Алтжин бөмбөгөр, Мишээл экспо худалдааны төв хоёрдугаар сарын 24-нийг хүртэл амрах бол Нарантуул ОУХТ гуравдугаар сарын 1-ээс ажиллана.Сүлжээ дэлгүүрүүдийн хувьд Номин бүх салбар, Имарт, Миний д