loader
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнийг нь 10 мянга болгож бууруулжээ

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнийг нь 10 мянга болгож бууруулжээ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг  хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо.

Цагийн хуваарь:

  1. Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас өглөө 05:00, 06:00,10:10, өдөр 11:10, 15:40,16:40,  орой 20:50, 21:50 цагуудаас

  1. Хоёрдугаар маршрут: Драгон төв /5 шараас/ өглөө 06:20, өдөр 12:20, орой 18:20 цагуудаас

Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө  07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон  шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.

Үйлчилгээний үнэ тариф:

  Том хүн 10.000 төгрөг,

  Хүүхэд 5.000 төгрөг

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас анхааруулж байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монголд хүрэлцэн ирлээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ.Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргий

ШИНЭ ДУУ: Ginjin & Mrs M - Sunuunu

Бөхийн галуудаар очиж наадмын хууль, дүрэм, журмыг танилцуулж байна

УИХ-аар "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-ийг батласантай холбогдуулж Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний хурлаар "Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, хурдан морины уралдаан, сур, ш