loader
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДЭЭР 12 ОРОНТОЙ ТОО БОЛОХ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ БИЧНЭ

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДЭЭР 12 ОРОНТОЙ ТОО БОЛОХ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ БИЧНЭ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. 

Хуулийн төсөлд иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил бичихээр тусгажээ. 

Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоосон билээ.

Мөн иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бусад этгээд харах, иргэний хаягийн мэдээллийг ашиглан хохирол учруулах, иргэний хувийн аюулгүй байдал алдагдах зэрэг нөхцөл байдлыг бий болгосоор байгаа учир иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан байна. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Кейс менежмент”ийн сургалт зохион байгуулагдлаа

“Олон нийтэд түшиглэсэн ахмад настны урт хугацааны тусламж, үйлчилгээний шинэлэг тогтолцоо, үйлчилгээг хөгжүүлэх нь” АХБ-ны бүсийн техникийн туслалцааны ТА9928 төсөл нь Монгол, Вьетнам, Шриланк, Индон

НҮБ-ын ногоон индрээс энх тайвныг уриалчхаад ирж яваа У.Хүрэлсүхийн ганзагалаа

Мөн Байгаль орчны тогтортой хөгжил төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон дөрвөн улсын нэг нь Монгол Улс. Уг төслийг The Nature Conservancy /TNC/ байгууллагаас хэрэгжүүлэх юм.

"Газрын багц хууль"-тай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ

Тэрбээр “УИХ-д өргөн барьсан байгаа Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдлээ. Ерөнхий төлөвлөлт хийгдсэний дараа, мөн газрын хуультай холбоотой шүүмжилж буй асуудлуудыг шийдэ