loader
“Кейс менежмент”ийн сургалт зохион байгуулагдлаа

“Кейс менежмент”ийн сургалт зохион байгуулагдлаа


“Олон нийтэд түшиглэсэн ахмад настны урт хугацааны тусламж, үйлчилгээний шинэлэг тогтолцоо, үйлчилгээг хөгжүүлэх нь” АХБ-ны бүсийн техникийн туслалцааны ТА9928 төсөл нь Монгол, Вьетнам, Шриланк, Индонез улсад хэрэгжиж байгаа. Төсөл нь:
  1. Идэвхтэй насжилтыг дэмжих төв (ИНДТ) байгуулах алсын хараа, хэтийн зорилго, зорилтууд, үнэт зүйл, стратеги төлөвлөгөө, бизнесс төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах
  2. Тохиолдлыг илрүүлэх, тусламж үйлчилгээг үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх (Кейс менежмент)
  3. Төслийн хэрэгжилтийн туршлагыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Монгол улсад энэхүү төслийг засаг захиргааны 3 өөр нэгжид хэрэгжүүлж байна. Мөн 3 өөр чиг үүрэгтэй байгууллагууд Идэвхитэй насжилтыг дэмжих төвийг байгуулахад ямар давуу тал, сургамж байгааг туршиж байгаа юм. Иймд бид Дархан-Уул аймагт халамж, нийгмийн хамгааллын талын үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага болох Ахмадын хөгжлийг дэмжих төвийг түшиглэн аймгийн хэмжээнд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийг түшиглээд сумын түвшинд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ачлалт хүүхдүүд” ТББ-аар дүүргийн түвшинд ахмад настнуудад үйлчилгээ үзүүлэх асуудлыг хэрэгжүүлж байна.



Төслийн хүрээнд “Кейс менежмент”-ийн сургалтыг 12 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, АХБ-ны төслийн олон улсын зөвлах Кай Чонг нар нээж сургалтад төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд болон Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн “Ачлалт хүүхдүүд” ТББ-ын удирдлага, кейс менежер, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хороо дүүргийн нийгмийн ажилтан, багийн дарга, халамж үйлчилгээний мэргэжилтнүүд, ХНХЯ, ЭМЯ-ны асуудал хариуцсан мэргэжилтнүүд,  ЭМЯ-ны харъяа ГҮТ, СЭМҮТ-өөс болон холбогдох мэргэжлийн салбар зөвлөлийн эмч, зөвлөхүүд оролцож байна.  
Сургалтын чиглүүлэгч багшаар ХНХЯ-ны мэргэжилтэн Ө.Гэрэлт-Од, ЭМЯ-ны шинжээч С.Жаргалсайхан, ГҮТ-ийн дэд захирал Т.Дулмаа, албаны дарга Ч.Одгэрэл, “Том ах эгч” ТББ-ын тэргүүн С.Энхтуяа, төслийн зөвлөх Я.Буянжаргал, О.Нямгэрэл нар ажиллаж байна.
Энэхүү сургалтын явцад ахмад настны хэрэгцээг илрүүлж тогтоох, тэдэнд хэрэгцээтэй үйлчилгээг хүрч үзүүлэх, мэдээллийг цуглуулж, бүртгэх, баримтжуулах чиглэлээр олон улсын стратеги бодлого, Сингапур, Канад болон бусад орны туршлагаас суралцаж, ахмад насны гэрт зочилж тэдэнтэй болон асран халамжлагчидтай ярилцаж, хэрэгцээг үнэлж тусламж үзүүлэх дадлага хийгдэх юм.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ууцны үнэ хөөрөгдсөн худалдаачдыг 500 мянган төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,

Япон улсын иргэн Таэко Иманагаг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Монгол-Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжин тэлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, хоёр ард түмний найрсаг хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Япон улсын иргэн Таэко Иманагад Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм.

"Сэлбэ" голд төсөвлөсөн 3.1 тэрбумыг татаж, төслийн нэгжийг татан буулгалаа

Өнөөдөр /2022.12.01/ НИТХ хуралдаж байна. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэжээ.