loader
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2050 оны хүртлэх Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг УИХ-ын даргад өргөн барих үеэрээ цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийлээ. Коронавирусийн дэгдэлттэй холбоотой асуудлаар 14:00 цагаас Засгийн газар хуралдахаар товлогдсон билээ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хуралдаанаар нэг асуудал хэлэлцэнэ. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжтэй холбоотойгоор Монгол Улсад үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хэлэлцэн шийднэ. 

Хилийг хэсэгчилсэн зохион байгуулалттайгаар өндөржүүлсэн байдлаар тодорхой хэмжээгээр хязгаарлах нөхцөл байдал үүсээд байна. Нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвээр үргэлжилнэ. 

Харин иргэдийн зорчих урсгалыг хязгаарлана. Мөн гаднаас Монгол руу орж ирэх иргэдийг хязгаарлана. Энэ асуудал ҮАБЗ-өөр яригдаад, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хуралдааны дараа өгнө” гэлээ.  

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл авч байна

Тавдугаар сараас эхлэн экспортод анхаарч нүүрсний экспортыг 2019 онд хамгийн өндөр хэмжээнд хүргэж байсантай ижил түвшинтэй болгосон.

А.Адъяасүрэн: Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид рүү, сүүлдээ бүр жолооч нар руу дайрч эхэллээ

"Би 40,000 жолооч бэлтгэсэн, 2,000 мэргэжилтэй ажилтныг ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд яагаад сөрөг хүчин рүүгээ дайрах ёстой юм бэ. Ичсэн хүн

Л.Оюун-Эрдэнэ хэрэгт холбогдсон гишүүдээ шалгуулахыг “үүрэгджээ”

МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.19/ хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Мөн бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар гишүүдэд мэдээл