loader
Монгол, Вьетнам, Хятадын 3 талын уулзалт хийхээр тохиролцов

Монгол, Вьетнам, Хятадын 3 талын уулзалт хийхээр тохиролцов

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Хань тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр ажлын уулзалт хийж дэлхий даяар нүүр тулгараад буй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээвэр ложистикийн асуудал, бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой саад бэрхшээлийг даван туулах, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний нийлүүлэлтийг харилцан баталгаажуулах, хамтран ажиллах боломжтой салбар, чиглэлийн талаар санал солилцлоо.

Вьетнам нь хүнс импортлогч улс байснаа одоо дэлхийн 3 дах том цагаан будаа экспортлогч улс болж, хүнс, эрчим хүчний хангамжийг дотооддоо бүрэн шийдсэн, экспорт, импортын хэмжээгээр дэлхийн эхний 20-д ордог болсон бөгөөд Ковид-19 цар тахлын үед экспорт, импортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг 2%-д барьж чадсан цөөн улсын нэг юм.

Талууд цаашид хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан зах зээлийн боломжийг судлах, хөрөнгө оруулалт хийхэд дэмжин ажиллах, Вьетнамын бусад улс орон, бүс нутгийн хэмжээнд чөлөөт худалдааны 15 хэлэлцээр байгуулсан туршлага, үр дүнгээс хуваалцах, БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ, сүлжээг нэмэгдүүлэх 3 талын уулзалт хийх, хоёр яам хооронд байнгын харилцаатай хамтран ажиллахаар тохиролцлоо. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлхийн хамгийн гунигтай өдөр өнөөдөр тохиож байна

Жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь даваа гарагийг "Цэнхэр даваа гараг" хэмээн нэрлэдэг билээ. Энэ өдрийг тухайн жилийн хамгийн гунигтай өдөр хэмээн үздэг тул ийн нэрлэдэг байна.Энэхүү үзэл баримтла

Иргэн Г.Ган-Очирыг худалдаж авахаар санаархсан мөнгөн дүн 9,9 их наяд гэдэг нь Монгол Улсын төсвийн бараг тал нь

Иргэн Г.Ган-Очирын Хаан банкны дансанд 9.9 их наяд төгрөг шилжүүлсэн гэх тоо баримтад иргэд судалгаагүй таамаг дэвшүүлж итгэж байна. Тодруулбал, Хаан банк "Манай банк үйл ажиллагаандаа Монгол Улсын

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 10 дугаар сард зохион байгуулна

Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журмын холбогдох зүйл, заалтыг үндэслэн Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын