loader
УБТЗ: Битүү вагонуудыг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна

УБТЗ: Битүү вагонуудыг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна

Барилгын гол материалын нэг цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн талаар УБТЗ ХНН-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ. УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл дараах тодруулгыг өгч байна.


Тэрбээр, манай байгууллага бүтээн байгуулалтын улиралд үндэсний үйлдвэрүүдийн цементийн тээвэрлэлтийг саадгүй түргэн шуурхай зохион байгуулахын тулд бүх хүчин чадлаар ажиллаж байна. Битүү бүх вагоныг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна гэв.


УБТЗ Хөтөл өртөөн дэх  “Цемент шохой” ТӨХК, Олон-Овоо өртөөн дэх “МАК” болон Өргөн өртөөн дэх  “Монцемент” ХХК-ийн цементийн тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байна. Цементийн  тээвэрлэлтийг энэ сарын 25-ны байдлаар танилцуулбал:

  • Олон-Овоо өртөөн дэх “МАК” ХХК УБТЗ-д 250 битүү вагоны захиалга өгснөөс  187 вагоноор хангалт хийж 187 вагон цемент ачсан.  Тус компанийн цементийн үйлдвэр хэвийн ажиллаж, ачилтыг хоногт тогтмол хийж гүйцэтгэж байна.
  • Өргөн өртөөнд “Монцемент” 50 битүү вагоны захиалга өгснөөс 36 вагоны хангалт хийж, 36 вагон цемент ачсан. Хоног бүр ачилтыг хэвийн хийж гүйцэтгэжээ.
  • Хөтөл өртөөн дэх “Цемент шохой” ТӨХК УБТЗ-д 242 вагоны захиалга өгснөөс 182 битүү вагоны хангалтыг хийсэн. Үүнээс цемент ачсан 159 вагон, үйлдвэр өөрөө ачиж амжаагүй 23 вагон байна.

Тус үйлдвэрт 7 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд захиалгын дагуу вагон өгсөн боловч  үйлдвэрт жагсаал, цуглаан гарсан болон бусад шалтгаанаар ачилт хийгээгүй байна. Мөн 11, 12, 17, 18-нд тоног төхөөрөмж эвдэрсэн шалтгаанаар ачилтыг дутуу хийсэн  зэрэг нь битүү вагоны эргэлт болон цементийн тээвэрт сөргөөр нөлөөлжээ. Ер нь цементийн үйлдвэрүүд маань техникийн сааталгүй богино хугацаанд ачилтыг хийж гүйцэтгэж байвал вагонуудын хэрэгцээ, ашиглалт түргэсч, цементийн тээврийн эргэлт тэр хэмжээгээр хэвийн, сайжрах болно хэмээн УБТЗ ХНН-ээс мэдэгдлээ. 


-Хөтөлийн цементийн үйлдвэр ирэх сард засвар хийнэ гэсэн. Энэ үеэр нийлүүлэлт, ачилт, тээврийг хэрхэн яаж зохион байгуулах вэ?

-9 дүгээр сард тус үйлдвэрийн задгай клингерийн цехэд засвар хийгдэнэ. Энэ үед бид өөрсдийн нөөц бололцоог шавхан ажиллана. Хоногт 8-10 битүү вагон ачилтад өгч тээвэрлэснээр агуулахын нөөцийг 9 дүгээр сарын 1-ний дотор дуусгах боломжтой хэмээн тооцож байна.

-Цаашид вагоны хүрэлцээ, хангамжийг хэрхэн зохион байгуулж, шийдэх вэ? Зарим томоохон компаниуд хөдлөх бүрэлдэхүүнтэй. Эдгээрийг ашиглах боломж бий юу?

-УБТЗ ууттай цемент тээвэрлэх зориулалт бүхий 154 ширхэг битүү вагонтой. Хоног бүр “МАК” 20 вагон, “Монцемент” ХХК 5 вагон, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК 15 вагоны ачилтын захиалга өгч байгааг өөрийн цементийн зориулалттай бүх вагоноор 70-80 хувийн гүйцэтгэлтэй ханган зохион байгуулж байна. Нийт захиалгыг 100 хувь бүрэн ханган тээвэрлэлтийг тасралтгүй зохион байгуулахад нийт 244 битүү вагон хэрэгтэй. Нэмэлтээр 90 битүү вагон худалдан авах  шаардлагатай. Нэг ширхэг битүү вагоны өнөөгийн зах зээлийн дундаж ханш 220 сая төгрөг гэж тооцоход 90 ширхэг битүү вагон худалдан авахад 20 тэрбум төгрөг шаардагдаж байна. Улс оронд нийгэм эдийн засаг хямралтай байгаа өнөөгийн үед ийм хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоход хүндрэл үүсч байна.


Манай зарим томоохон уул уурхайн компаниуд өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн вагонтой байдгийн адилаар цементийн үйлдвэрүүд ч шаардлагатай нөхцөл байдалд тээвэрлэлтэд дутагдаж байгаа вагоныг өөрсдөө худалдаж авах юм уу, түрээслэх нь зөв юм болов уу гэж бодож байна. Бүх эрсдэл төмөр замын байгууллагад байж, үүрүүлээд байх уу. УБТЗ ХНН улс орны экспорт, импорт, орон нутгийн төрөл бүрийн тээврийг тасралтгүй шуурхай тээвэрлэхийн төлөө өөрийн хүчин чадлаас давсан их ажлыг гүйцэтгэж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхийг мессэжээр илгээж эхэллээ

2023 онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д буюу 1,139.2 мянган хүүхдэд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан.Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахдаа ямар нэгэн хүсэлт гаргах ш

Робот, steam робоконы сургалт хичээллэж эхэллээ

DeMo Hub хөгжлийн төв-д Хүүхэд багачуудын оюуныг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой робот, steam робоконы сургалт хичээллэж эхэллээ. 7 хоног бүрийн хагас, бүтэн сайн өдрүүдэд хичээллэж б

А.Адъяасүрэн гишүүнийг хоёр хэргээр яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг хууль хяналтын байгууллага хоёр хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодруулбал,Эхнийх нь: Нүүрс тээврийн С зөвшөөрлийн авлигын асуудал.Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгы