loader
Ууланд алхахаар явсан хоёр иргэн төөрч, нэг нь нас баржээ

Ууланд алхахаар явсан хоёр иргэн төөрч, нэг нь нас баржээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн "Манзуширын хийд" гэдэг газар 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар Богдхан уулын оргил Цэцээ гүний чиглэлд алхахаар явжээ.

Гэвч буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тухайн хоёр иргэний байршлыг “What3words” аппликэйшнээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн хоёр иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Г өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай нэгдүгээр сарын 2-ны 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн бөгөөд иргэн О-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын цагдаа нар олон улсын тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

Нидерланд улсын Роттердам хотноо болж буй олон улсын “World police & Fire games” тэмцээнээс Монгол Улсын баг 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна.Уг тэмцээнд оролцож буй нийслэлийн Сонгин

Энэ сарын 30-наас халуун ус хязгаарлах байршлууд

Энэ сарын 30-наас долдугаар сарын 7-ныг хүртэл долоо хоног дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна.Тодруулбал Вива сити, Шинэ яармаг хорооллууд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, ний

Зөрчил гаргасан зарим ломбардад мөнгөн торгууль оногдуулжээ

Албан шаардлага биелүүлээгүй зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчдэд мөнгөн торгууль оногдуулсан талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас мэдээлэв. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ э