loader
Монголын цагдаа нар олон улсын тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

Монголын цагдаа нар олон улсын тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

 Нидерланд улсын Роттердам хотноо болж буй олон улсын “World police & Fire games” тэмцээнээс Монгол Улсын баг 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна.


Уг тэмцээнд оролцож буй нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөхийн барилдаанд алт, цагдаагийн дэслэгч У.Далайцэрэн жиу жицүд мөн алт, чөлөөт бөхөд мөнгө, цагдаагийн ахлах дэслэгч Н.Баярмөнх жиу жицү болон чөлөөт бөхөд алт, цагдаагийн дэд хурандаа Түмэнжарал хүрэл медаль, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхдөл хэвтээ шахалтын төрөлд хүрэл медалт тус тус хүртжээ.

Энэ сарын 22-30-нд болж буй “World police & Fire games” тэмцээнд дэлхийн 70 гаруй улсын тамирчин цагдаа нар спортын 63 төрлөөр өрсөлдөж байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мэргэжлийн ангийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв

Сургалтаар гал түймэр, газар хөдлөлтийн тухай ойлголт, хор уршиг, анхан шатны багаж хэрэгсэл ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгийг олгож, алба хаагчдын дунд мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Тус дадлага сургууль гуравдахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жил 80 гаруй ажилтан, алба хаагч хамрагдлаа гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Япон: Токио хотод хүүхдийн тэтгэмжийг сарын 5000 иен болгоно

Токио хотын удирдлагаас хотын 18 болон түүнээс доош насны хүүхдүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг сарын 5000 иен болгох шийдвэр гаргасан талаар "Fox news" мэдээлжээ.Тус улсын Засгийн газрын зүгээс энэхүү

Наадмын хуулийг зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.30/ хуралдаж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн төслийн талаар хэлэлцлээ.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай болон Дэг