loader
Нарны замын хөдөлгөөнийг гүүрэн гарц барихаар хэсэгчлэн хаалаа

Нарны замын хөдөлгөөнийг гүүрэн гарц барихаар хэсэгчлэн хаалаа

"Нарны зам дагуу гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу  хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүллээ.

Тус зам нь анх 2003 онд ашиглалтад орсон. 20 шахам жилийн нүүрийг үзэж буй Нарны замыг энэ жил шинэчлэхээр төлөвлөсөн байна. Шинэчлэлийн хүрээнд Энхтайваны  гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилнэ. Ингэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж хучилт хийж байна.

Эхний ээлжид Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд хаасан бол,

Дараагийн удаад Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ний 00:00 цагаас эхлэн тавдугаар сарын 18-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нарантуул зах гурав дугаар сарын 1-нээс хэвийн ажиллана

Зеленський: Украин өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийн эспортоо зогсооно

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд өвөл ирж байгаа тул байгалийн хий болон нүүрсний экспортоо түр хугацаанд зогсоох шаардлагатай байна гэжээ. "Дайнаас бол

Эх орон нэгтнүүдээ эрдэм ном, арга технологи суралцан эх орондоо ирэхийг хүслээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улс амар амгалан,