loader
Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд Ковид-19-ын шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлагдана

Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд Ковид-19-ын шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлагдана

Бүгд Найрамдах Солонгос Улс/БНСУ/ коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй зорчигчдыг 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тусгаарлахгүй болов.

Гэсэн хэдий ч цар тахлаас урьдчилан сэргийлэх зохицуулалтын хүрээнд нийт зорчигчид Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд коронавируст халдвар /Ковид-19/-ын шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлагдана.

Тус улс руу зорчих иргэдэд тавих шаардлагыг ийнхүү сулруулж байгаатай холбогдуулан нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх, “Q-Code” цахим бүртгэлийн системд заавал бүртгэгдсэн байх, эдгээр шалгуурыг хангасан эсэхэд тавих хяналтыг чангатгаж байгааг иргэд, зорчигчдод санууллаа.

 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын Газар

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

“Сычуаний сайн хүн” жүжиг ирэх сарын 18-наас үзэгчдийн хүртээл болно

Дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл болох Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт нь зөвхөн сайн з

605,646 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 153,448,967 төгрөгийн үнийн дүн бүхий 605,646 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13