loader
14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлана

14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлана

Энэ сарын 15-наас 29-нийг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлана. Ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийх тул халуун ус хязгаарлана.

Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид, Хуучин тээврийн товчоо, 5-р хороолол, Хотын төв 40, 50 мянгат, Баруун 4 зам орчим, Хонхорын 7 байр орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана.

Хугацааны өмнө дээрх ажлуудыг хийсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөсөн гэж Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээлэв. Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНАА конторууд эзэмшлийнхээ шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай. Иймд зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгчид лавлах тодруулах зүйлсээ шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Баян-Өлгий аймагт хойлог шувуу тээвэрлэж явсан иргэнийг илрүүлжээ

Нэгдүгээр сарын 4-ний 17:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Хойлог шувуу тээвэрлэж явж байна” гэх дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад ирүүлжээ.Энэ дагуу Баян-Өлгий аймгийн цаг

“Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд болно

Жил бүрийн намар агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, эко технологийг танилцуулах үзэсгэлэн бүхий өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн үзэсэлэн “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд худалдааны “Дүнжингарав” төвийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болох гэж байна.

"Газрын тос олборлох хайгуул, судалгааны ажлын эрчимжүүлж байна"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орвол түүхий эдээ хэрхэн олборлож, хангах талаар тодрууллаа.