loader
Япончууд "Nike", "Pikachu" гэх содон нэр хүүхдэдээ өгөх болов

Япончууд "Nike", "Pikachu" гэх содон нэр хүүхдэдээ өгөх болов

Япон эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхэддээ нэр өгөхдөө уламжлалт хэв маягаас татгалзах болжээ. Өмнөх үеийнхний хувьд хүүхдийн нэр өгөхдөө харьцангуй аюулгүй сонголт хийдэг байв. Орчин цагт "Nike", "Pikachu", "Devil" гэх мэт өвөрмөц, хүний санаанд оромгүй нэрс өгөхийг эрмэлзэх болсон нь судалгаагаар тогтоогдсон байна.

Хотын захиргааны мэдээллийн товхимолд нийтлэгдсэн хүүхдийн нэрсэд дүн шинжилгээ хийхэд 1979-2018 онд өвөрмөц байдлыг эрэлхийлэх хандлага тасралтгүй нэмэгдсээр байжээ. 2018 оноос хойш энэ хандлага улам хүчтэй болсон. Энэ нь Японы соёл цаг хугацаа өнгөрөх тусам улам хувь хүнд чиглэсэн шинж чанартай болж буйг харуулна гэж үзэж байна. Орчин үед тус улсад ганцаараа амьдарч буй хүмүүсийн тоо болон салалтын түвшин нэмэгдсэн. Түүнчлэн нэг гэр бүл гурван үеэрээ хамт амьдрах нь ч ховорджээ.

Өвөрмөц нэр нь олон давуу талтай гэж япончууд үзэж байна. Энэ нь бусдын анхаарлыг татаж, тухайн нэрийг санах магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн ер бусын нэртэй хүмүүсийг өвөрмөц, бие даасан хүн гэж үзэх магадлал өндөр байдаг аж.

Өвөрмөц нэрсээс сонирхуулбал, "Nike" брэндтэй адилхан сонсогдохуйц "Nsaiki", "Pudding"-тэй адилхан сонсогдох "Purin" гэсэн нэрс байна. Тэр байтугай "Lovely", "Prince", "Pikachu", "Naruto", "Kitty" зэрэг нэрс өгөх болжээ. Эдгээр нэрийн олонхийг манга болон телевизийн шоуны баатруудаас санаа авчээ. Зарим тохиолдолд барууны нэрийг япон аялгад оруулж дууддаг аж. Тухайлбал, Макс гэсэн нэрийг Маккүсү, Элленийн Эррин, Мэттьюг Машшю зэрэг япончлон дууддаг.

Сонирхолтой баримт дурдвал, 1994 онд нэгэн хос хүүхэддээ Акума буюу чөтгөр гэсэн утгатай нэр өгч байсан. Хүүхдийнхээ нэрийг дүүрэг дээр бүртгүүлэх үед асуудал үүсчээ. Эцэг нь тухайн үед сэтгүүлчдэд "Ийм нэртэй япон хүн байх л болно. Хэрэв та энэ нэрийг нэг л удаа сонсвол ахиж мартахгүй. Энэ бол хамгийн сайн нэр" гэж хэлж байв. Хотын захиргаа эхэндээ нэрийг зөвшөөрсөн боловч хожим нь хүүхэд нэрнээсээ болж асуудалд орох вий гэсний үндсэн дээр шүүхэд ханджээ. Тэд хүүхдийн эцэг эхийг нэр өгөх эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгасан. Эцэст нь хүүгийн нэрийн ханзыг өөр утгатай ханзаар сольсон ч дуудлага нь Акума хэвээр үлджээ.

Эх сурвалж: SCMP

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Татварын тайлан авах хугацааг 27-ныг дуустал сунгажээ

Сангийн яамны "E-Balance" цахим санхүүгийн тайлангийн системд санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасан. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг энэ сарын 27-

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай танилцав

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй төвлөрсөн дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өрг

Нийслэлд найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулахаар боллоо

Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцов.