loader
“Даншиг наадам-Хүрээ цам” аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болжээ

“Даншиг наадам-Хүрээ цам” аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болжээ

Хүй долоон худагт 8 дугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээллээ.

Тус хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Гандантэгчэнлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал нар оролцсон юм.

 Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:




“Даншиг наадам-Хүрээ цам” нь шашин соёлын наадам төдийгүй нийслэл хотоос зохион байгуулдаг уламжлалт аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн юм. Улс орнуудын аялагч, жуулчдыг татах, монголчуудын өвөрмөц өв соёлоо түгээн дэлгэрүүлэх боломжтой энэхүү наадмыг гадаадын төдийгүй дотоодын аялагч нар ихээхэн сонирхдог. Дэлхийн аялал жуулчлалын холбооноос гаргасан судалгаагаар нэг жуулчин өдөрт багадаа 150 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Энэ бол Ковид-19-ын өмнөх судалгаа. Тэгэхээр одоо бол энэ тоо чамгүй өндөр гарах байх. Зорин ирсэн жуулчин 5-7 хонодог гээд бодохоор аялал жуулчлалын эвентүүд зарцуулсан төсөв хөрөнгөө буцаагаад олдог байна. Тиймээс аялал жуулчлалын эвентүүдийг тогтмол хөгжүүлэх бодлогыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас барьж ажилладаг” гэлээ.

 Гандантэгчэнлэн хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал:




“Даншиг наадмыг 1639 оноос Монголд хийж эхэлсэн байдаг. Цамын тухайд 1811 оны төмөр хонин жил дөрөвдүгээр Далай ламын үеэс Даншиг наадамтай хамтатган тэмдэглэж ирсэн. Түүнээс хойш Агваанхайдав ламтны зохиосон цамын дэг, хувцас тодорхой болсон юм. Бусад цам дэлгэрсэн улсуудаас Монголын хүрээ цам юугаараа ялгаатай вэ гэхээр Дамдинчойжил бурханыг сахиусыг голлосон онцлогтой. Цам цамлаачид нь Ямандарын бясалгал, бүтээлийг хийсэн хүмүүс байдаг. Тэд бурханы шашны бага таван ухааны нэг болох бүжиглэхүйн ухааныг эзэмшсэн байдаг. Цам нь гадаад дотоодын түйтгэрийг дарах, хар зүгийн лус савдаг тэргүүтнийг амирлуулах, хүмүүн бусын хорлолоос хол байлгах, дотоод түйтгэр болох хорт муу сэтгэл, нисванисыг дарах ач тустай. Тиймээс сүсэгтэн олон түмэн хотлоороо ирж, ажил үйлсээ даатган, итгэл үнэмшил, урам зориг, хүсэл тэмүүллээ бадраан цогцлоо боломжтой байдаг “гэлээ.

 “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам нь аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болж, олон танигдсан. Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна эрийн гурван наадам болох хүчит 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваагаар цэцээ мэргэнээ сорин наадан цэнгэсэн наадам болно. Энэ жилийн  “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг үзэхээр 150 жуулчин захиалга өгсөн байна. 2018 онд тус наадмыг үзсэн 2400 жуулчны олонх нь БНХАУ-аас зорин ирсэн байдаг. Энэ жилийн хувьд хил хаалттай учир урд хөршөөс жуулчид ирэх боломжгүй байгааг тодотгож байв. Түүнчлэн манай улсыг зорин ирж буй нэг жуулчин дунджаар 2500 ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс энэхүү наадам нь ковидын жилүүдэд хүндхэн байдалд орсон аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжих ач холбогдолтой.  “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр тэнд сурвалжлага хийх сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач, гэрэл зурагчдад зориулсан Хэвлэл, мэдээллийн төв /МРС/ ажиллуулах юм байна.



foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эзэн Богд Чингис хааны хөргийг айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залах тухай зарлигийг буулгаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 10

ШИНЭ ЖИЛЭЭ ДУРСАМЖ ДҮҮРЭН ӨНГӨРҮҮЛЭХЭД ТУСЛАХ ШИЛДЭГ ДОЛООН ЗӨВЛӨГӨӨ

Төв талбай ганган гэрлээрээ гоёж, охид бүсгүйчүүд гоёлын даашинзаа өмсөж цэцэг шиг гоёдог шинэ жилийн баярын уур амьсгал их хотод маань ноёлжээ. Дэлхийг донсолгосон цар тахлын гурван жилд хамт олнооро

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийн төсөл 2026 оны зургаадугаар 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцох юм.