loader
Европын холбоо руу Монголын гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортлоход бэлтгэж байна

Европын холбоо руу Монголын гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортлоход бэлтгэж байна

Европын холбооноос Монголын худалдааг дэмжих TRAM төслөөр манай улсад чацарганы, гоо сайхан, арьс ширэн бүтээгдэхүүний кластеруудыг байгуулаад байна. Энэ хүрээнд “Монголын экспортын кластеруудын сүлжээ” ТББ байгуулагдан “Монгол Улсын худалдаанд дэмжлэг үзүүлэх” төслийн хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд бизнес эрхлэгч нарт зориулан энэ онд нийт 9 багц сургалт, семинар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний сургалт “Монголын гоо сайхны бүтээгдэхүүнийг Европын холбоо руу экспортлох үйл ажиллагааг сайжруулах нь” сэдвээр болж бизнесийн 25 төлөөлөл танхимаар болон цахимаар оролцлоо.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Төсөл хариуцсан менежер М.Бямбарагчаа хэлэхдээ, дээрх сургалт болон үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын экспортын үйл ажиллагаанд тулгамдаж буй зүйлийн талаар бодит мэдээлэл авч байна. Мөн цаашид дэмжлэг авах шаардлагатай тодорхой хүсэлтийг хүлээн авч, шийдлүүдийг удахгүй хэрэгжиж эхлэх дараагийн худалдааны төсөлд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа онцлов.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас өнгөрсөн сард Д.Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулж, Европын холбооны гишүүн орнуудаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг олон нийт, иргэдэд танилцуулсан. Тухайлбал, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн Монголын худалдааг дэмжих ТRAM төслийн хүрээнд байгуулсан чацарганы, гоо сайхны болон арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн кластеруудыг танилцуулсан юм

ГХЯ-ны Европын газрын захирал Г.Баттунгалаг хэлэхдээ, “Европын холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд бидний хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, экологи, худалдаа үйлчилгээний зэрэг бүхий л хүрээнд өргөжин тэлж байна. Хоёр талын худалдааны эргэлт 2020 онд цар тахлаас улбаалан буурсан ч 2021 онд 35 хувиар өсөж, нийт худалдааны эргэлт 766.5 сая ам.доллар хүрсэн. Энэ нь цар тахлын өмнөх үед дөхөж буй үзүүлэлт” гэдгийг тодотгосон юм.




foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Наадмаар 5 саяас дээш дүнтэй БАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭГ зогсооно

Үндэсний их баяр наадмаар орон даяар олон хоног амрах болсонтой холбоотойгоор банк хоорондын төлбөр тооцооны их дүнт төлбөрийн систем 2022 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 16:15 цагаас 2022 оны доло

Барааны үнэ хямд ч худалдаачдад ашигтай ажиллах боломж хомс байна

Цагаан сарын бэлтгэл эхэлжээ. Цар тахлын хоёр жилд урьдынхаараа өргөн дэлгэр тэмдэглээгүй монголчуудын хувьд туулай жилийг илүү цомхон, шинэ хандлагаар угтах хүлээлттэй. Гэхдээ идээ, ширээгээ засна, б

Ахуйн хэрэглээний бодис хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоожээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба” (UNODC)-наас бага, дунд орлоготой улс орнуудад бусад улсад амжилттай хэрэгжсэн “Гэр бүлд болон сургуульд суурилсан урьдчи