loader
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тариаланчидтай уулзаж байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тариаланчидтай уулзаж байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалтын ажлын өмнө Төв аймгийн Цээл, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн тариаланчидтай уулзаж байна. 

Тариаланчид буудайн борлуулалтыг дэмжих, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлттэй тэмцэх, цахим системийг хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байна.

Улс даяар өрнүүлж байгаа “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгойлон анхаарахын зэрэгцээ энэ намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангахаар дараах шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна. 

1. Ургац хураалтад шаардлагатай 10 мянган тонн дизель түлшний үнийг хаврын тариалалтын үеийн түвшинд барихаар болсон. 

2. Энэ намрын ургац хураалтад нийт 10-15 мянган ажиллах хүчин шаардлагатай байгаа учир оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулахаар болсон. Оюутнуудыг сайн дураар ургац хураалтад оролцуулах ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулж байна. 

Засгийн газар мэргэжлийн холбоодтой хамтран нэгдсэн бодлого, зорилготойгоор ажиллахыг чухалчилж байна. Тиймээс энэхүү уулзалтад салбарын яам, мэргэжлийн холбоод, тариаланчид, орон нутгийн удирдлагууд гэсэн тал бүрийн төлөөлөл оролцож, эх орноо дотоодынхоо хүнсээр тогтвортой хангахад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлж байгаа юм.

Газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Хөдөө аж ахуйн салбарын багц хууль, Тариалангийн эрсдэлийн тухай хуулийг боловсруулж, өргөн барихаар ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах ажлын баг байгуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ хуралдааны эхэнд Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын баг байгуулахаа мэдэгдлээ.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри 2022 оны аравдугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.