loader
Энэ сарын 5-24-нд ХУД дэх "Номин" агуулах худалдааны зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана

Энэ сарын 5-24-нд ХУД дэх "Номин" агуулах худалдааны зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто зам тавих гэж байгаа билээ. 

Энэ хүрээнд "Номин" дэлгүүрийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг 2022 оны аравдугаар сарын 5-24-нийг хүртэлх хугацаанд хязгаарлан зам барилгын ажил гүйцэтгэх гэж байна.

Тус замыг гурван байршилд хөндлөн сэтэлж борооны ус зайлуулах шугам хийх, мөн хучилт, хэвтээ тэмдэглэл, явган хүний замын ажлыг хийж, гүйцэтгэнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдах газраас зөвлөлөө.

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын гүйцэтгэгч долоодугаар сард шалгарч, наймдугаар сарын 14-нөөс замын ажил эхэлжээ.

зураг
 
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан билээ.Зарлигийн хоёр дугаар зүйлд,

Арваннэгдүгээр сарын 25-ны "Үйл явдлын тойм"

Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болох үйл явдлын тойм:09.00 цагт Багшийн дээдийн “Сонор плаза”-гийн 2 давхарт Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Lavlagaa.e-mongolia.mn системийн нээлт болно.09.00

МОНГОЛ АРДЫН НАМ "ЦАХИМ НАМ" БОЛСНОО ЗАРЛАЛАА

Өнөөдөр 102 жилийн ойн өдрөө МАН цахим нам болох зорилтоо хэрэгжүүлж, “Цахим нам 2.0” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Тус намын зүгээс 2017 онд цахим нам болох зорилт дэвшүү